Энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд ой зургаан сартай охиныг барьцаалахыг завдсан хэрэг гарсан билээ. Өнгөрсөн долоо хоногт эл хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэнийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилсан байна.
Сэжигтэн Г нь 29 настай, эмэгтэй бөгөөд гурван сарын турш хохирогчийн гэр бүлийг судалжээ. Тэрбээр эмч болон жүжиглэж, таксигаар хохирогчийн гэрт очсон байна. Энэ үед хохирогчийн бага охин гэртээ байж таарчээ. Г гэгч “Хүүхдийг чинь үзээдэхье” гэж авуутаа хацрыг нь зүсч айлган сүрдүүлээд “Энэ бол ердөө эхлэл. Гурван цагийн дотор ”Зүрх бүхний төлөө” ТББ-ын дансанд 100 сая төгрөг хий. Хэрэв тэгэхгүй бол хүүхдэд чинь аюул учруулна. Танай гэр бүлийн баян тансаг байдлыг олон нийтэд дэлгэнэ” гэж сүрдүүлсэн утгагатай захидал үлдээгээд явжээ. Энэ хэргээс болж хохирогч айж, хамгаалагч хүртэл хөлсөлсөн байна.
Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн эмэгтэй олсон гээсэн бичиг баримт төвлөрүүлдэг цэгээс танихгүй хүний цахим үнэмлэх худалдан авчээ. Мөн “Юнител”-ийн шинэ дугаар худалдан авч, хохирогчтой ярин айлган сүрдүүлж байсан аж. Түүнийг “Зүрх бүхний төлөө” ТББ-ынхантай хуйвалдаж, мөнгөө хуваахаар тохиролцсон гэсэн мэдээлэл байгаа юм. Шалгалтаар сэжигтэн Г нь хохирогчийн гэрт ажилладаг хүний хүүхэд болох нь тогтоогджээ. Тэрбээр өөрөө хүнд өвчтэй бөгөөд бага насны хүүхэдтэйтэйгээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэй аюм байна. Түүнийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Н.Чимэг