Comment.mn

Д.Ганзориг: Залуу гэр бүлийн дунд үргүйдэл ихсэх боллоо

Эрчүүдийн гэх тодотголтой цөөхөн эмнэлэгүүдийн нэг “Бум-энэрэл” эрэгтэйчүүдийн эмнэлгийн Их эмч Д.Ганзоригтой эрчүүдийн эрүүл мэндийн талаар цөөн хором ярилцлаа.

Эмнэлгийнхээ үйлчилгээ оношилгооны талаар танилцуулаач?

Сайн байна уу. Манай эмнэлэг нь 2009 оноос эхлэн одоог хүртэл дотор болон эрэгтэйчүүдийн өвчинд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрэгтэйчүүдийн эмчийн хувьд түрүү булчирхайн өвчлөл болон томрол, төмсөг, төмсөгний дайврын үрэвсэлт өвчнүүд, бөөр давсагны үрэвсэл, янз бүрийн шалтгаант шээс хаагдалт, эрэгтэйчүүдийн үргүйдэл, бэлгийн үйл ажлгааны хямралууд, бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, БЗХӨ-үүд, мөөгөнцөрт өвчин, бэлэг эрхтэн болон биеийн аль нэг хэсэгт гарсан үү ургацаг авах, өвчний учир болон урьдчилан сэргийлэх заалтаар (циркумцизи) буюу хөвч таслах мэс ажилбар хийх. Бэлэг эрхтэнд шахсан вазелин болон гадны биетийг мэс засалын аргаар авах, бэлэг эрхтэн бүдүүн болгох мэс ажилбар гэх мэт үйлчилгээг хувь хүний нууцыг хадгалан чанартай хийж эмчилж байна. Архиний хордлого тайлах, дуршил бууруулах мөн нөхөн сэргээх эмчилгээ буюу квантын цэгэн шарлага, түрүү булчирхайн шарлага, массаж хийж байна. Эрэгтэйчүүдийн болон дотрын өвчнийг оношлох лабораторийн болон багажийн шинжилгээнүүд хийгдэж байна.

-Сүүлийн үед эрчүүдэд элбэг тохиолдож буй эмгэгийн талаар ярихгүй юу?

Сүүлийн үед эрчүүдийн маань хувьд болон залуу гэр бүлийн дунд үргүйдэл ихсэх боллоо. Тиймээс үргүйдлийн талаар товчхон зөвлөхөд:

Үргүйдэл гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлсноор хосууд байнгын бэлгийн харьцаатай жирэмсэнээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй үед нэг жилийн хугацаанд жирэмсэн болоогүй тохиолдлыг хэлдэг байна.

Анагаах ухааны сүүлийн үеийн ойлголтоор үргүйдэл нь хосуудын эмгэг бөгөөд зөвхөн эмэгтэй хүнийг үүнтэй холбон үздэг үе ард хоцорч эрэгтэйчүүд бас үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн ойлголт өргөн болжээ.

Эрэгтэйчүүд эмнэлэгт хандах нь хэд хэдэн давуу талтай юм. Эмэгтэйчүүдийн үргүйдлийг оношлох үзлэг, шинжилгээ нь цаг хугацаа, үнэ өртөг шаардсан байхад эрэгтэй хүн харьцангуй хялбар буюу үрийн шингэний шинжилгээ хийлгэснээр хувь хүний нөхөн үржихүйн ерөнхий байдал илэрч эмч гол анхаарлаа хааш нь хандуулах вэ гэдэг нь тодордог.

Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Хувь хүний ажлын орчин, ачаалал, амьдарлын хэв маяг,сэтгэл санааны байдал гэх мэт олонхи хүний анзаардагүй өдөр тутмын зүйлс тухайн хүний үр тогтоох чадварт сайнаар болон саараар нөлөөлдөг билээ. Уг зөвлөгөөнд эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварт нөлөөлдөг зарим шалтгаан, эмгэгийг мэдээлж байгаа болно.

Шалтгаан

Түр зуурын буюу амьдралын хэв маягтай холбоотой эр эсийн тоо цөөрөх:

Хавдар

Төмсөг, түрүү булчирхайн хавдаруудын үед хавдар өөрөө эр эсийн үүсэлт хөгжилтөнд саад болох төдийгүй хавдарын эсрэг эмчилгээнүүд сөрөг нөлөөтэй. Эмийн эмчилгээнд эсийн хуваагдлын эсрэг болон эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ бүгд эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүргэдэг.

Тухайн хүнийн лабораторын болон багажын шинжилгээнүүдэд ямар нэг эмгэг өөрчлөлт илрэхгүй бүюү шалтгаан тодорхойгүй үргүйдэл/8%/

Халдвар, БЗДХ

Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан, дайвар булчирхайнууд халдварт өртсөн үед үрийн суваг битүүрснээр эр эс гадагшлах боломжгүй үед.

Гахайн хавдар

Бэлгийн бойжилт гүйцсэнээс хойш 2 талын төмсөг хамарсан халдварын үед

Түрүү булчирхайн үрэвсэл: Булчирхайг хамарсан архаг халдварын үед ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас

Гэмтэл

Хоёр буюу нэг талын төмсөг өөрийн хальсийг гэмтээсэн өөрөөр хэлбэл хушганд цус хурсан хүнд гэмтлийн үед дархлалын эсүүд өөрийн эр эсэд мэдрэг болсоны улмаас

Зарим удамшлын хам шинжүүдийн үед

Биеийн болон сэтгэл санааны ачаалалын үед эр бэлгийн эсийн тоо цөөрнө.

Сэтгэл санааны дарамт /стресс/

Стресс нь бэлгийн дааварын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлж болно.

Бэлгийн сулрал, цагаас өмнө дур тавьх, сэтгэл санааны асуудлууд нь 1-% тохиолдолын үргүйдэлд хүргэнэ.

Вазелин, бэлгэвчний гадуурх тос нь үр тогтоох үйл ажиллагаанд саад болдог.

Төмсөгийг халуун орчинд байлгах

Өндөр халуурах, саунд суух, хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Халуун орчинд удаан хугацаанд ажиллах нь үргүйдэлд хүргэнэ.

Бариу дотуур өмд өмсөх нь төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж зарим судлаачид үздэг.

Архи

Архи нь үр тогтоох чадварт шууд нөлөөлөхгүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэх үед элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж улмаар бэлгийн дааварын солилцоонд оролцож, төмсийг хатингаршуулах талтай.

Тамхи

Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулна. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна.

Таргалалт

Таргалалт нь үргүйдлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. 2006 оны тархвар зүйн судалгаагаар биеийн жин 10 кг-аар нэмэгдэх нь үр тогтох магадлалыг 10%р бууруулна.

Нас

Нас үргүйдэлд ямар нөлөөтэй нь бүрэн тогтоогдоогүй юм. Баримтаар үрийн шингэнд гарах өөрчлөлт нь гэнэт бус аажмаар гарна. Эр эсийн хөдөлгөөн ба тоонд муугаар нөлөөлнө. /эр эсийн хурдан ба шулуун хөдлөх чадвар/. 2006 оны судалгаагаар эр эсийн удамшлын чанар нас ахих тутам мууддагыг тодорхойлсон.

Дугуй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болно. Дугуйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба судсыг гэмтээж болох юм.

Витамин Е, С зарим микроэлемент, селен, цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэж болно.

Варикоцеле

Төмсний венийн судас бүдүүрч мушгирсан байдлыг хэлдэг. Нийт эрчүүдийн дунд 15-20%, үргүйдэлтэй эрчүүдийн дунд 25-40% тохиолдоно. Ихэнхдээ зүүн талд байдаг. Үргүйдэлд хүргэдэг нь шалтгаан нь өргөссөн венийн судас төмсний халууныг ихэсгэсэн, хүчилтөрөгчийн хангамжийг бууруулсний улмаас болдог гэж үздэг.

Эрэгтэйчүүдийн үргүйдэлийг ямар шинжилгээгээр оношилдог вэ?

Эрэгтэй хүний үргүйдэлийг үрийн шингэн,гормоны шинжилгээ болон багажийн шинжилгээгээр оношилно. Үрийн шингэний шинжилгээ хийлгэснээр хувь хүний нөхөн үржихүйн ерөнхий байдал илэрч эмч гол анхаарлаа хааш нь хандуулах вэ гэдэг нь тодордог.

Эрэгтэй хүн үрийн шингэний шинжилгээ яаж өгөх вэ? Танай эмнэлэг үрийн шингэний шинжилгээ авдаг уу?

Манай эмнэлэг үрийн шингэний шинжилгээ авдаг эрэгтэй хүн үрийн шингэний шинжилгээ өгөхдөө эмнэлэгт ирээд тусгай бэлдсэн өрөөнд орж тайван орчинд өөрөөрөө гаргаж өгдөг. Эрэгтэй хүн үрийн шингэний шинжилгээ өгөхдөө үр тогтоох чадвараа үнэлүүлэх зорилгоор өгч байгаа бол өгөхөөсөө өмнө багадаа 3 хоног ихдээ 6 хоног үрийн шингэнээ ямар нэгэн хэлбэрээр гадагшлуулаагүй (буюу 3-аас 4 хоног) байна. Харин Түрүү булчирхай, төмсөг, төмсөгний дайвар булчирхай, үрийн цэврүү булчирхайнуудын үйл ажилгааг үнэлүүлэх болон БЗХӨ-ийг илрүүлэх зорилгоор шинжилгээ өгөх гэж байгаа бол шээхгүй ирж өгөхөд болно.

Эрэгтэй хүн үрийн шингэний шинжилгээ хийлгэсэнээр оношийн ямар ач холбогдолтой байдаг вэ?

1. Үр тогтоох чадварыг үнэлэх буюу үрийн шингэний өнгө, РН, суналт, зуурамтгай байдал, 1мл үрийн шингэнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо, эр бэлгийн эсийн хөдлөх чадвар, гэх мэт үзүүлэлтүүдийг үздэг.

2. Түрүү булчирхай, төмсөг ,төмсөгний дайвар булчирхай, үрийн цэврүү булчирхайнуудын үйл ажилгаа болон үрэвсэлийг үнэлэх буюу амилойд бие, лецитиний мөхлөг, лейкоцит гэх мэт үзүүлэлтүүдийг үздэг.

3. БЗХӨ-ийг мөн үрийн шингэнээс оношилно.

-Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал манай улсад гээгдсэн салбар. Сүүлийн үед эрчүүд эрүүл мэнддээ анхаарч, эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандах нь хэр элбэг байдаг вэ?

Эрэгтэйчүүд эмнэлэгт хандах нь бага байгаа яагаад гэвэл ичих, санаа зовох, хэнэггүй зангаасаа болж бага хандаж байна. Эрчүүдийн хувьд эрүүл мэнддээ хайнга хандах асуудал байна. Мөн эрэгтэйчүүдийн онцлог эрхтэний өвчинүүдийн шинж тэмдэг бүдэг илэрдэг иймд эрчүүд маань эмнэлэгт хандах хандлага нь муу байдагаас аливаа өвчинийг хүндэрч архагшсан хойно эмнэлэгт ханддаг. Хүндэрч архагшсан өвчнийг эмчилхэд цаг хугацаа, мөнгө их ордог. Иймд ямар нэгэн шинж тэмдэг бүдэг илэрсэн үед эмнэлэгт хандаж байгаарай гэж зөвлөмөөр байна.

Ярилцсанд баярлалаа.

Бум-Энэрэл эмнэлэгтэй холбоо барих утас: 88886789 99733874

Т.Цогт

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.