Хотын А зэрэглэлийн бүс буюу Баянгол зочид буудлын эсрэг тал, Гурван гал худалдааны төвийн урд талын талбайд “Улаанбаатар хотын банк” 26 давхар барилга барихаар болжээ.
Барилгын ажил ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ гэж байгаа ч тэд хашаагаа босгочихсон байна. Харин хажуу дахь барилгаасаа 1 метрийн зайд барих гэж байгаа тул Гурван галынхан үүнийг эсэргүүцэж буй юм билээ. Учир нь 16-аас дээш давхар барилга барих гэж буй бол хажуу дахь барилгаасаа 45 метрийн зайд барих ёстой юм байна. Үүнээс гадна яг ийм газар саяхан 24 тэрбумаар зарагдсан. Гэтэл барилга хоорондын зай тооцолгүй, хууль дүрэм зөрчиж, ямар аргаар энэ газрыг хэн хувьчилж авав. Цаашлаад Улаанбаатар хотын банк гэдэг нь хэн гэх эрхэмийн мэдэлд вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм. ИнгээдУлаанбаатар хотын банкны жинхэнэ эзнийг олохын тулд түүх сөхөх хэрэгтэй болно.
Тэгвэл 1998 оны 1-р сарын 7 нд Улаанбаатар сангийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын хөгжлийн банк” байгуулах нийслэлийн засаг даргын саналыг дэмжсэн тогтлоолыг НИТХ Тэргүүлэгчид гаргасан байдаг. 1998 оны 1 сарын 28-нд Улаанбаатар сангийн Удирдах зөвлөл хуралдаж Улаанбаатар банк байгуулах ажлын хэсгийг сонсоод “төр ба хувийг өмч оролцсон ХХК байхаас гадна Улаанбаатар банкыг байгуулах, дүрмийн сан нь 500 сая төгрөг бөгөөд 51 хувийг Улаанбаатар сан эзэмших шийдвэр гаргажээ. Сангийн хөрөнгөөр банк байгуулж, тэндээ Улаанбаатар хотын дансыг төвлөрүүлсэн юм. 1999 оны 9-р сарын 21-ны Улаанбаатар сангийн удирдах зөвлөлийн тогтоолоор банкны дүрмийн санд 500 сая төг оруулан, тодорхой 2 иргэнтэй хэлэлцээ хийж, банк байгуулах тухай гэрээ, дүрэмд гарын үсэг зурж, холбогдох арга хэмжээ авахыг сангийн тэргүүн М.Энхболд, Удирдах зөвлөлийн 3 гишүүн гарын үсгээ зурж зөвшөөрчээ.Ингээд 2001 оны 6-р сарын 14-нд Улаанбаатар хотын банкны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гарч банкны дүрмийн санг 2 тэрбум болгох Монгол банкны шаардлагын дагуу Улаанбаатар сан 500 саяыг тодорхой 3 иргэнийг нийлээд 500 сая төг нэмж хийжээ. Үүнээс гадна Улаанбаатар хотын банкны 1-р тоот гэрчилгээгээр 2001 оны 06-р сарын 30-нд “Нийслэлийг хөгжүүлэх Улаанбаатар сан” ХХК-аас нэг тэрбум төг хүлээн авсан байна. 2003 оны 10-р сарын 15-ны өдрийн банкны хувь нийлүүлэгч хурлын тогтоолоор 4-р дүрмийн санг 5 тэрбум болгож 20 хувийг Улаанбаатар сан, үлдэгч 80 хувийг хувь нийлүүлэгч иргэдийн хөрөнгө байна гээд сангын тэргүүн нөгөө 5 иргэнтэйгээ гарын үсэг зурсан аж. Харин нэр бүхий 4 иргэн нэмэгдэж нийт 3 тэрбумыг оруулахаар болжээ. Энэ мэтчилэн дүрмийн санг өсгөх нэрийдлээр, өөрсдийн хүмүүсээ ээлжлэн оруулсаар УБ хотын банкны ихэнхийг хувьд шилжүүлсэн байна. Уг хувьчлалын хөрөнгөний 80 хувийг УИХ-ын гишүүн асан Бадамжунайн хүргэн “сахал” хочит Эрдэнэбилэг эзэмшдэг юм байна. Гэхдээ Улаанбаатар хотын банкыг М.Энхболдын мэдэлд байдаг гэх мэдээлэл бий ч Х.Баттулга халаасандаа оруулчихсан хэмээх яриа байгаа юм. Тэгвэл Сахал Эрдэнэбилэг нь 1990 оны эхээр женкотой хамт ганзагын наймааанд явж байсан үй зайгүй найзынх нь нэг. Тиймдээ ч Х.Баттулга уг хувьцааг Эрдэнэбилэгт зарсан гэх мэдээлэл байдаг юм. Ямартай ч “Улаанбаатар хотын банк” -ны нууц эзэн одоогоор “Сахал” Эрдэнэбилэг байна. Үүний цаадах нууцын нууц эзэн бөгөөд яавч хууль ёсны дагуу эзэмшээгүй, Гурван гал худалдааны төвийн урд талын, хотын А зэрэглэлийн томоохон газрыг хэн ямар аргаар хэрхэн авав гэдэг асуудал урган гарч байгаа юм. Газрын тухай мэдээлэл дараагийн дугаарт үргэлжлэл бий. |
Н.Ганаа