Хонины орд 3.21-4.21
Хонины ордныхон санхүүгийн амжилтанд хүрэхийн тулд үхэн хатан зүтгэх болно.Өөрт байгаа мөнгөө хөрөнгийн бирж, хөрөнгө оруулалт, бараа эргэлтэнд оруулбал ашиг орлого их орно. Таны энэ хөрөнгө оруулалтууд их эрсдэлийг дагуулна гэдгийг санаж хөрөнгө оруулахаасаа өмнө тооцоолол сайн хийгээрэй. Гол нь ямар ч ажлыг дуустал нь хийх хэрэгтэй, замаасаа буцаж болохгүй. Мөн та бусдаас авах авлага аа хатуу шаардах бололтой, таны энэ зарчимч байдал жилийг өнөтэй давахад туслана.
Үхрийн орд 4.21-5.20
Үхрийн ордныхон 2016 онд орлого олохын тулд өдөр шөнөгүй ажиллахаас өөр аргаггүй байдалд орно. Орлого олох боломжийг алдахгүйн тулд зорилгоосоо хазайх шаардлага гарна. Таны ажил үйлсэд тань танил тал, найз нөхөд чинь ихээхэн тус болно. Мөн урд нь зогсонги байдалд орсон ажил чинь урагшилж эхлэнэ. Үндэсний үйлдвэрлэлийн салбарт хүч үзвэл амжилтанд хүрнэ.
Ихрийн орд 5.21-6.21
Ихрийн ордны хувьд 2016 он хүнд жил байх нь. Танд орлого авчирч байсан ажил бүр мөсөн зогсонги байдалд орно. Өдөр тутмын үргүй зардал, зугаа цэнгэлээ багасгаж бүсээ чангал.Хэрэв жилийг өнөтэй давахыг хүсвэл одооноос хуримтлал бий болгож зардлаа багасга.
Орлогоо хэвийн хэмжээнд байлгахын тулд нэмэлт орлогын эх үүсвэр олох хэрэгтэй. Намар ирэхэд таны санхүүгийн байдал сайжирч тогтмол орлоготой болно.
Мэлхийн орд 6.22-7.22
Мэлхийн ордныхонд 2016 онд саад тотгор их тохиолдох ч өөрийн сэргэлэн байдлаараа ашиг орлогоо нэмэгдүүлж чадна. Өмнөх жилүүдэд эрхэлж байсан ажилдаа тууштай бай. Албан тушаал, эрхлэх ажлын цар хүрээ өсөхөөс гадна хийж буй ажлын чинь үнэлгээ нэмэгдэнэ. Гадагшаа явбал орлогын эх үүсвэр нээгдэнэ. Гэхдээ орлого нэмэгдэхийн хирээр зардал тань нэмэгдэх магадлалтай. Та ажилаа бүтээхийн тулд мэргэжлийн хүмүүст төлбөр төлөхөөс өөр аргаггүй болно.
Арслангийн орд 7.23-8.22
Арслангийн ордныхны ашиг орлого арвин байх нь. 2016 онд та ямар нэгэн шинэлэг санаа олсоноор орлого чинь гэнэт дээшилнэ. Та өөрийн арвин туршлага, авьяас чадвараа ашиглаж мөнгийг амархан олно. Одоогийн эрхэлж байгаа ажил чинь тогтмол орлого авчирсаар байх болно. Ашиг орлого нэмэгдэхийн хирээр зардлын нэр төрөл тань олширно. Гэхдээ энэ зардал тань аялал зугаалга зэрэг сэтгэл сэргээх зүйлд зарцуулагдах тул мөнгөндөө харамсах хэрэггүй.
Охины орд 8.23-9.22
Охины ордынхон 2016 онд санхүүгийн хүндрэлтэй тулгарах нь. Зардлаа багасгаж мөнгөө үр ашиггүй зүйлд үрхээ зогсоо. Залхууралгүй нэмэлт орлогын эх үүсвэр хайж, илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Орлого олох боломжийг гярхай ажиглаж шаардлагатай бол танил талаа ашигла. Гэхдээ санаа зовох хэрэггүй шаардлага гарвал гэрийнхэн, найз нөхөд, удирдлага тань тусламжийн гараа сунгахад бэлэн байна.
Жинлүүрийн орд 9.23-10.22
Жинлүүрийн ордныхны хувьд 2016 онд орлого нь бага хэмжээгээр өсөх нь. Та битгий бага гэж чамлаарай, хэд хэдэн орлогын эх үүсвэрээс тогтмол орлого орж ирнэ. Гадаадаас хөрөнгө оруулалт эсвэл ямар нэгэн төлбөр шилжүүлэгдэнэ. Дөрөв болон арваннэгдүгээр сард элдэв дэмий зардлаа багасгах хэрэгтэй гэнэт мөнгө хэрэг болж магадгүй. Мөн дээрхи саруудад таны орлого багасна.
Хилэнцийн орд 10.23-11.21
Хилэнцийн ордныхны хувьд орлого амархан орж тэр хэмжээгээрээ зардал амархан гарна. Та тогтмол орлогтоо хэт бардаж орсны хирээр зарах болно. Үүний оронд зардлаа багасгаж хуримтлал үүсгэвэл хөрөнгө оруулалт хийж их хэмжээний ашиг олох боломж гарч ирнэ. Мөн хуримтлал үүсгэвэл гэнэтийн таагүй явдлаас амархан гарахад тус болно. Та ямар нэг алдаа гаргаж түүний төлөө төлөөс төлөхөөс өөр аргаггүй байдал тулгарч магадгүй.
Нумын орд 11.22-12.21
Нумын ордныхон 2016 онд ашиг орлогоо их хэмжээгээр нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Өөр өндөр цалинтай ажилд шилжих юмуу өөрийн гэсэн бизнестэй болж магадгүй. Шинэ ажилдаа та их дуртай байх бөгөөд энэ ажилдаа их удаан ажиллана. Хамгийн гол нь та итгэл даахгүй муу хүмүүсээс хол байгаарай. Сар бүрийн орлогоосоо тодорхой хэмжээний хуримтлал үүсгэ, гэнэт мөнгө хэрэг болж магадгүй шүү.
Матрын орд 12.22-1.19
Матрын ордныхон 2016 онд өндөр орлого олохын тулд их хэмжээний эрсдэл үүрэх шаардлага гарна. Мөнгөний төлөө хууль бус зүйл битгий хийгээрэй хамаг нэр хүндээ алдаж дуусна. Тиймээс аливаа ажлыг хийхдээ аль болох хуулийн дагуу хийх нь зүйтэй, бүх эрсдэлээ тооц. Холын аяанд явахаасаа татгалзах хэрэггүй, явах хэрэггүй мэт санагдах аялал танд их үр ашиг авчирч магадгүй гэдгийг сана.
Хумхын орд 1.20-2.18
Хумхын ордныхон 2016 онд санхүүгийн амжилтанд хүрэхийн тулд хэрэггүй танилуудаасаа салах хэрэгтэй болно. Өөрийгөө 100, 200% итгэж болох хүмүүсээр хүрээлүүл. Тэгж чадвал ашиг орлого чинь их хэмжээгээр өсөх болно. Мөн битгий залхуурч хойш суугаарай, аль болох ажилаа сайн хийж бусадтай эвтэй найртай байх хэрэгтэй.
Загасны орд 2.19-3.20
Загасны ордныхны хувьд энэ жил санхүү тийм ч сайнгүй байна. Нэмэлт орлогын эх үүсвэр олох боломж бага байхаас гадна тогтмол орлого тань амьдралд чинь хүрэлцэхгүй хэмжээнд хүрнэ.Иймээс үрэлгэн зангаа татаж боломжтой байгаа дээрээ хуримтлал үүсгэх хэрэгтэй. Бусдад мөнгө зээлүүлэх, бусдад туслах гээд хэрэггүй зөвхөн өөрийгөө л бод. Их хэмжээний мөнгө олох боломж гарч ирсэн ч татгалзаарай танд хоол болохгүй хор болно.