“Улаанбаатар таймс” хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа өнгөрсөн долоо хоногт болсон.
Уг барилгыг Араб гаралтай Монгол иргэншилтэй Абдул Карим худалдаж авсан. Тодруулбал, Хотын төвийн А бүс болох Төрийн ордны зүүн талд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлвэрийн барилгын доод үнэ долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим Забон үнэ хаялцаж, худалдан авсан юм. Дуудлага худалдааны дараагаар тэрбээр, “Шилэн цамхаг босгоно. Юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна” гэхээс өөр дорвитой хариулт өгсөнгүй.
Гэвч хэвлэлээр Абдул Карим болон түүний хөрөнгийн талаарх янз бүрийн мэдээллүүд цацагдсан юм. Түүнийг шонхорын наймаачин, хууль бус хөрөнгө мөнгө угааж байж болзошгүй, иргэншлээ хууль бусаар авчээ гэх зэргээр янз бүрийн мэдээллүүд яригдаж байлаа. Харин өнгөрсөн баасан гарагт Абдул Карим дуудлага худалдаагаар авсан барилгаасаа татгалзаж, гэрээгээ цуцалж байгаагаа албан бичгээр илэрхийлсэн. Тэрбээр, “Тодорхой шалтгааны улмаас татгалзлаа. Миний иргэншилд ямар нэгэн “но” байхгүй” гэх зэргээр өөрийн санаа бодлоо илэрхийлсэн юм.
Ийнхүү улсын төсөвт орж ирэх ёстой байсан томоохон хэмжээний хөрөнгө оруулалт үгүй боллоо. Алдах гэхээс илүүтэй оносон ч байх талтай. Абдул Карим ямар шалтгаанаар гэрээгээ цуцлахаар болов? гэдэг сонирхол татаж байна.
Учир нь манайх шиг гадны хөрөнгө оруулалтын хүслэн болсон улсад мөнгө угаах гэмт хэрэг гарах хамгийн магадлалтай байдаг. Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байна. НҮБ-д харьяалагдах бүх улс орнуудын дагаж мөрддөг Палермо болон Венийн конвенцоор үндэстэн дамнасан хууль бус мөнгө угаахын эсрэг цогц арга хэмжээнд нэгдэн орохыг уриалсан байдаг. Монгол Улс дээр конвенцүүдэд элсэн ороод удаж байна. Мөнгө угаах гэмт хэрэг нь байруулах, тараах буюу гүйлгээнд оруулах, буцааж төвлөрүүлэх гэсэн гурван үе шаттай. Эхний үе шат буюу байршуулах үе шатанд хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардалагатай байдаг. Тухайлбайл, гэмт этгээд өөр хүний нэр дээр банкинд нээлгэсэн дансанд хууль бусаар олсон мөнгөө анхаарал татахааргүй хэмжээтэйгээр таллан хийх, үнэт цаас, чек, хувьцаа худалдан авах, эсхүл байр, байшин худалдан авах замаар байршуулж болно. Хоёр дахь үе шатанд гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилгтойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэнд оруулдаг. Жишээлбэл, худалдан авсан үнэт цаас аяллын чекээ эргүүлэн зарах эсвэл гадаа худалдаа эрхэлж буй мэт харагдуулах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх хяналтынх механизмаа бүрдүүлээгүй орнууд руу шилжүүлэх гэх мэт аргыг хэрэглэдэг. Үүний дараагаар нэгэнт гарал үүсэл нь тодорхой бус болсон хөрөнгөө өөрий нэр дээр төвлөрүүлдэг ажээ. Эндээс мөнгө угаах гэдэг зүйл гэж юу болохыг бэлхэнээ харж болно.
Гэмт бүлэглэл болон гэмт хэрэгтнүүд манайх шиг жижиг улсуудад мөнгө угаах ажиллагааг хийдэг. Тэд эхлээд байшин сав, газар гэх зэргийг худалдаж авч, хөрөнгө оруулалтаа хийдэг юм. Тэгвэл 2000-аад оны дунд үеэс хойш яагаад Арабын баячууд Монголчуудад хөрөнгө оруулалт хийх болсон нь үнэн. Тэд ямар шалтгаанаар манайд том барилга болон газруудыг өндөр үнээр худалдаж авч, хөрөнгөө Монголд төвлөрүүлж байгаа вэ. Үүний цаана магадгүй ямар нэгэн асуудал байхыг үгүйсгэхгүй.
Арабын баячууд манай оронд сүүлийн жилүүдэд амралт зугаалгын зорилгоор тун их ирэх болсон бөгөөд олон төрлийн салбарт хөрөнгө оруулж байна. Жишээлбэл, Дархан цаазат Богд хан уулын Ар зайсангийн амыг тэр чигт нь худалдаж авсан. Мөн тэд 22 товчоо явах замд байрлах томоохон газрыг өмчилж авсан бөгөөд тэдний “нууц” отог үйл ажиллагаагаа явуулж байдаг аж. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаанбаатар хотод олон төрлийн үйлчилгээний барилга болон томоохон хотхонуудад арабууд хөрөнгө оруулалт хийжээ. 2013 онд Кувейтийн хаан Эмир Шейх Сабах Аль Ахмед Аль-Жабер Аль-Сабах хан хүүгийн хамт манай оронд нууцаар хүрэлцэн ирж амраад буцсан. Өнгөрсөн зун ч гэсэн бас нэгэн ханхүү Хэнтий нутагт нууцаар саатаад буцсан сурагтай байсан. Эндээс дорно дахины баячуудын чухам ямар шалтгааны улмаас эх газрын Монголыг сонирхох болов гэдэг хачирхалтай.
Г.Ган
Эх сурвалж: Zaluu.com