Comment.mn

Хүүхэд зодсон багшийн хэргийг цагдаа, МХЕГ, Боловсролын газраас шалгаж эхэллээ

Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн багш бололтой нэгэн эмэгтэй 10 сартай хүүг хоолоо идэхгүй байна хэмээн загнаж зандарч байгаа бичлэг өчигдөр цахим ертөнцөд тарсан.

Тэгвэл энэ хэрэг өнгөрсөн сард гарсан бөгөөд уржигдар л хүүхдийн эцэг эх мэдсэн байна. Тодруулбал 10 сартай хүүг зодож, дарамталж байгаа багш гэгдээд байгаа хүн нь тус хувийн цэцэрлэгийн багш болон туслах багш биш тогооч гэнэ. Бага насны хүүхэдтэй зүй бусаар харьцаж байгаа энэхүү үйлдлийг тухайн цэцэрлэгт ажиллаж байгаад гарсан хүн бичлэгээр баталгаажуулжээ. Улмаар уржигдар энэ талаар гэрийнхэнд нь мэдэгдсэнээр өдгөө уг хэргийг цагдаа, МХЕГ, аймгийн Боловсролын газраас шалгаж эхлээд байгаа юм.

Одоогоор уг цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Харин хүүхдийг зодож, зандарч байсан тогоочийг цагдаагийн байгууллагад шалгаж эхлээд байгаа гэнэ.

Энэ хэргийн талаар Дундговь аймгийн Боловсролын газрын дарга Ц.Буянгэрэлээс тодруулахад: “Одоогоор тухайн хүүхэд цэцэрлэгтээ явахгүй байгаа. Эцэг эх нь уржигдар хэргийн талаар мэдэж өргөдөл гаргаснаар хэргийг цагдаа, мэргэжлийн хяналт, боловсролын газраас шалгаж байгаа.” Гэв.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.