Comment.mn

Б.Булганыг Төв аймагт хорьж байна

Ардчиллын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдаа, тагнуулынхан баривчилж хорьсноос хойш 18 хонож байна. Түүнийг чухам ямар хэргийн улмаас баривчилсныг өнөө хэр нууцалсаар байгаа. Анх С.Зориг агсны хэргийн улмаас гэж байсан боловч, удалгүй хар тамхины хэргээр баривчилжээ гэсэн мэдээлэл тарсан. Гэхдээ энэ бол баттай мэдээлэл биш. Хэн нэгнийг баривчлаад л үйлдсэн байж болзошгүй хэргийнх нь талаар яаран мэдээлэл хийдэг хуулийнхан энэ удаад тун “ам чанга”-тай байна.

Б.Булганыг цагдан хорьсон гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн мэдэгдсэнээс өөр мэдээлэл өгөөгүй. Хаана хорьж байгаагаа ч нууцалж байгаа юм. Тэгвэл түүнийг Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хорьж байгаа аж. Б.Булганыг өмгөөлөгчөөс нь өөр хэнтэй ч уулзуулахгүй байгаа бөгөөд өмгөөлөгчид нь мэдээлэл задруулахгүй байх үүрэг өгсөн гэх. Гэхдээ хорьсон шалтгаан нь тун удахгүй олон нийтэд ил болно гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Харин улс төрийн хүрээнийхэн Б.Булганы баривчилгааг С.Зориг агсны хэрэгтэй холбоотой байх магадлалтай, учир нь УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байна хэмээн тайлбарлаж буй юм.

Түүнчлэн Д.Булганы охин саяхан гадаадаас ирсэн байна. Тэрбээр өмнөд хөршид Бээжингийн их сургуульд сурдаг ажээ. Ээжийг нь учир битүүлгээр баривчлан хорьсонд санаа нь зовж ийнхүү эх орондоо иржээ.

Л.ХЭРЛЭН

Эх сурвалж:

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.