Сири, Иран улсад байгуулагдсан “Исламын улс” бүлэглэл дэлхийн 60-н улсад террорист ажиллагаа явуулна хэмээн нэрийг нь зарлалаа. Тэдгээр улсын тоонд Ази тивээс Солонгос, Япон, Хятад, Иордан, Саудын Араб зэрэг орнууд багтсан бол Монгол улсын нэр багтаагүй ажээ. Латин Америкаас ганц Мексик улсыг оруулсан бол Африк, Зүүн Өмнөд Азийн орнуудаас нэг ч орон багтаагүй байна. Харин нэр дурдагдсан орнуудын дийлэнх нь Европ тивийн улсууд байжээ.
Эх сурвалж: шуурхай.мн