Алдарт гэрэл зурагчин Магнус Веннманн Ойрхи Дорнодоос Европ тивийн босгыг алхахаар оролдож буй хүүхдүүдэд чухам юу тохиолдож буйг гэрэл зургуудаар харуулжээ. Тэрээр Сири хүмүүсийн орогнож буй газруудад очиж “Хүүхдүүд хаана унтаж байна вэ?” сэдвийн дор эдгээр зургуудийг авсан байна.
Ламар, 5 настай
Абдулла, 5 настай
Абдулла хүү цусны өвчтэй бөгөөд эгчийнхээ нас барж буйг нүдээр харсан учир шөнө огт унтаж чадахгүй, хар дарж зүүдэлдэг болсон тухай түүний ээж ярьжээ.
Ахмед, 6 настай
Марам, 8 настай
Түүний гэрийн яг дээвэр дээр бөмбөг дэлбэрсэний улмаас тэр тархиндаа гэмтэл авчээ. Хэдий тэр одоо ухаан орсон ч эрүүний яс нь хугарсан учир юм ярьж чадахгүй байгаа аж.
Ралиа 7 настай, Рахаф 13 настай
Тэдний ээж нь нас барсан ба аавтайгаа хамт гудамжинд бүтэн жил орчим хоноглож байна.
Мояад, 5 настай
Тэр ээжтэйгээ хамт хүнсний дэлгүүр явах замдаа нас барсан бөгөөд ээж нь газар дээрээ нас барж Мояад харин тархи, нуруу, аарцгандаа хүнд гэмтэл авчээ.
Валаа, 5 настай
Ахмад, 7 настай
Бөмбөг яг тэдний гэр дээр дэлбэрсэний улмаас Ахмадын гэр бүл орон гэргүй болон үлдэж, Ахмадын бага дүү амь үрэгдсэн байна. Орон гэргүй болсон тэдэнд дүрвэхээс өөр сонголт байгаагүй учир ой хээр, автобус метроны буудал гэх мэт газруудаар хоноглон өдгөө Унгарын хилийн ойролцоо ирээд байгаа аж.
Шираз, 9 настай
Шираз ердөө гурван сартай байх үедээ хүчтэй халуурч, полиомиелитоор өвджээ. Эмч нар ээж аавд нь түүнийг удаан амьдарч чадахгүй гэж хэлсэн ч тэр амьд гарч чадсан юм. Харамсалтай нь тэр ярих чадваргүй. Түүнийг нярай, өвчтэй байх үед дайн эхэлж ээж нь бараг л ухаангүй байсан түүнийг хэрхэн өлгийдөн элгэндээ тэврэн авч явж байснаа нулимс дуслуулан ярьж байсан гэнэ
Шед, 7 настай
Шед зурах дуртай охин. Гэвч түүний зургуудийн агуулга сүүлийн нэг ганц л сэдэвтэй болсон нь “зэвсэг”. Сүүлийн үед түүний юу юунаас ч илүү харж буй зүйл нь зэвсэг.
Амир, 20 сартай
Тэр төрсөн цагаасаа л эхэлж дүрвэгч хэмээх нэр хүртсэн.
Жулиана, 2 настай
Охин 34 градусын халуунд, бөөн бөөн ялаа, нисдэг биетийн дунд унтаж буй нь.
Фара, 2 настай