Comment.mn

2014 оноос хойш дэлхийд юу болох вэ /Зөнч Вангагийн зөгнөл/

704-vangaБолгар орныг юу юунаас илүүтэйгээр алдаршуулсан хүн бол Ванга юм. Түүний гайхамшигт чадварын талаар сонсоогүй, дуулаагүй хүн ховор биз ээ. Тэрбээр хүмүүсийн тухай, өнгөрсөн болон ирээдүйн талаар бүгдийг мэддэг байсан гэхэд болно, харин түүний талаар хүмүүсийн мэддэг зүйл цөөн аж. Ванга буюу Вангелия гэдэг нэр нь “Сайн мэдээг тээгч” гэсэн агуулгатай аж. Тэрбээр 1911 оны нэгдүгээр сарын 31 өдөр Панде Суочева хэмээх тариачны гэрт мэндэлсэн байна. Охиныг гурван настай байхад эх нь төрөхийн хүндрэлээр нас баржээ. Тиймээс дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа эцэг нь дахин гэрлэсэн байдаг. Ванга хүүхдүүдтэй тоглохдоо янз бүрийн тоглоомыг өөрөө санаачилдаг байв. Түүний 11 настай байхдаа зохиосон “сохор” болж тоглох тоглоом нь эцэг эхийнх нь санааг зовоож байлаа. тэр нь ямар нэгэн зүйлийг нуучихаад нүдээ тас аниад тэмтчин хайх тоглоом байв. Энэ явдал 1923 оны зун болжээ. Ванга хоёр үеэл эгчийн хамт тосгон руугаа буцаж явтал тэнгэрт сонин үүл үүссэнээ хурдан ойртсоор, хуй салхи болж, Вангаг хийсгэн авч оджээ. Цагийн дараа гэрийнхэн нь түүнийг мод чулуунд дарагдан хээр хэвтэж байхад нь олсон байна. Тэрбээр нүдээ нээх гээд чадсангүй. Нүдэнд нь чигжсэн шороо нүдийг нь өвтгөж байлаа. Эмч нар ч, ардын домч нар ч охины харааг аварч чадсангүй. Тэрбээр сэтгэлээр маш их унаж, их залбирч байсан ч үр дүн гарсангүй. Ингээд 15 настай байхдаа Ванга хараагүйчүүдийн асрамжийн газарт очиж, тэнд гурван жил амьдрахдаа Брайлийн цагаан толгойд төдийгүй оёж шидэх, хоол унд хийхэд суралцсан байна. Мөн тэнд тэр хайр гэдгийг анх мэдэрчээ. Төрөхийн хүндрэлээр хойд эх нь нас барж, Ванга гэртээ эргэн ирлээ. Тэр аавдаа туслаж, дүү нараа хүмүүжүүлж байв. Хэдийгээр орон гэр нь ядуу зүдүү байсан ч Вангагийн хүчинд цэвэр цэмцгэр байсан гэдэг. Вангагийн гоц авьяас шууд илрээгүй юм. Тэрбээр найз охидтойгоо бага байхаас мэргэлдэг байжээ. Чингэхэд Вангагийн хэлсэн зөгнөсөн бүхэн ихэнхдээ биелж байсан ч хүмүүс түүний гоц авьяасыг бүрэн мэдрээгүй байсан юм. Тэрбээр заримдаа муу юм зүүдэлж, тэр нь биелээд байх юм гэж гомдоллодог байсан гэдэг. Энэ нь түүний гоц авьяас илрэхийн эхлэл байсан бололтой. Нэг удаа аавынх нь хариулж байсан сүргээс нэг хонь алдагджээ. Аавд нь хонины төлөөсөнд өгөх мөнгө байхгүй тул ихэд ууртай гэртээ иржээ. Гэтэл Ванга түүнд хонийг Моносинково тосгоны нэг хүн хулгайлсан гэж хэлээд тэр хүний төрх байдлыг ч нарийн тодорхойлж өгчээ. Гайхсан аав нь үүнийг хэрхэн мэдсэнийг асуухад Ванга зүүдэлсэн юм гэжээ. Аав нь охиныхоо хэлсэн тосгонд очиж, нөгөө хүнийг хайж олоод үнэхээр л хонио буцааж авсан байна. 1940 он Вангагийн гэр бүлийнхний хувьд их хүнд жил байлаа. Эхлээд хүүхдүүд л бүгд өвчин ороож байснаас аав нь өвчнөөр нас барав. Ингээд хүүхдүүд сохор зоос ч үгүй, бүтэн өнчирч үлджээ. Хамгийн том эгчийн хувьд бүгдийг дааж үлдсэн Вангагийн зориг төгс байдал л тэднийг аварсан юм. Вангагийн хоёр эрэгтэй дүү айлд зарагдахаар өөр тосгон руу явж, харин Ванга охин дүү Любкагийн хамт үлджээ. Тэр үед олон улсын байдал түгшүүртэй болж, ертөнцийг дайны сүүдэр нөмөрч байв. Хөршүүд нь Вангагийн гэрт үе үе цуглуулж, орчин үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн ярилцдаг байсан аж. Ванга хүмүүсийг дундаасаа мөнгө цуглуулж, Арван таван гэгээнтний сүмд тахил өргөх хэрэгтэй гэж дахин дахин сануулжээ. Хэрвээ ийнхүү өгөөмөр байж чадвал төрөлх нутгаа сүйрэл сүйтгэлээс хамгаалж чадна гэж үзэж байв. Харин хөршүүд нь түүнийг түгшсэний улмаас ийн хэлж байна гэж үзээд үл тоож байлаа. 1941 оны эхээр Вангад морьтон үзэгдсэн гэдэг. Тэр өндөр, гайхам царайлаг цайвар үстэй байсан. Эртний дайчдын хөө хуяг нь сарны гэрэлд туяарч байсан. Цагаан дэл сүүл нь хийсэх морь нь газар цавчилна. Морьтон гэрийн гадаа бууж, гэрт орж ирсэн. Тэрбээр маш их гэрэл цацруулж байсан тул өрөөнд өдөр шиг л гэгээтэй боллоо. Тэр над руу харснаа хүнгэнэсэн хоолойгоор: -Удахгүй энэ ертөнцөд бүх юм хямарч, маш олон хүн амиа алдана. Харин чи эндээ үлдээд, амьдрагсад болон үхэгсдийн талаар зөгнөнө. Битгий ай! Би чамайг орхихгүй, үргэлж туслах болно” гэжээ. Ванга Любкагаас морьтон давхиад явахыг харав уу гэж асуухад “Ямар морьтон? Одоо хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу? Та зүүрмэглээд зүүдэлсэн байлгүй” гэжээ. Ванга Любкад үзсэн харсан бүхнээ ярив. Тэр хоёр сэтгэл зовсны улмаас үүр цайтал унтаж чадаагүй гэдэг. 1941 оны наймдугаар сард Вангагийн зөгнөн хэлж байсанчлан Германы цэргүүд Югославын хилийг даван Болгар руу цөмрөн оров. Өглөө нь ойр тойрны айлын хүмүүс бүгд дүрвэж, нуугдахад Ванга дүүтэйгээ хоцров. Өдөр нь гэрийнх нь хаалга онгойж, герман цэрэг орж ирлээ. Хоосон, авах юм юу ч үгүй айл гэдгийг нь харчихаад буцаад гараад явсан гэдэг. Хэд хоногийн дараагаас хөршүүд нь эргэн ирлээ. Тэд Вангагийнд ирээд, харсандаа итгэж чадахгүй гайхаж байв. Хэдийгээр Вангагийн сохорсон нүд нь хөдөлгөөнгүй, хоосон хэвээр байсан хөрш эмэгтэйд “Битгий уйл, түүний оронд нөхрийнхөө хувцсыг бэлдэж, хоол хий. Чиний Милан шөнө зөвхөн дотуур хувцастайгаа эргэн ирнэ. Би түүнийг харж байна. Тэр жалганд нуугдаж байна” гэсэн нь үнэхээр биелжээ. Ванга далдыг харагч болсон тухай цуу амархан тархаж, олон хүн түүн руу цувах болов. Тэр хэнийг ч ялгалгүй туслаж байлаа. Тэрбээр далдыг хардаг төдийгүй мөн гайхалтай сайн домч байлаа. Түүний хүчээр өвчнөөс гэтэлсэн гэх хүн одоо ч цөөнгүй байдаг. Нэг удаа Ванга дээр 12 хүүхэд төрүүлсэн ч, нэг хүн ч хүн бололгүй багадаа өнгөрсөн гэсээр тариачин иржээ. Эмч нар хүүхдүүдийн үхлийн шалтгааныг эх нь ургийг умайд байхад нь сүрьеэ халдааснаас нас бараад байна гэсэн онош тавьжээ. Харин Ванга энэ бүхнийг өөрөөр тайлбарласан байна. Тариачин эр залуу байхдаа эх нь өтөл насандаа жирэмслэсэнд хүмүүсээс ичиж дургүйцэн, нэг удаа ээжийгээ айхтар гомдоосон байв. Тухайн үедээ тэр алдаагаа ухаарсан ч хожимдсон байжээ. Ээж, дүү хоёр нь нэгэнт нас барсан байлаа. Тариачин эр энэ явдлыг мартсан байсан ч Ванга түүнд сануулж, байгаль дэлхий яагаад түүнд хатуу хандан, үр хүүхэдтэй болох боломж олгохгүй байгааг тайлбарласан байна. “Чиний зовлонгийн шалтгаан эхнэрт чинь бус, өөрт чинь, өөрийн чинь хатуу сэтгэлд байгаа юм. Хүн бүхэл насаараа зовохгүйн тулд үргэлж сайхан сэтгэлтэй байх ёстой” гэжээ. 1942 оны тавдугаар сард Ванга цэрэг эр Дмитрий Гущеровтой гэрлэж, түүнийгээ даган Петричэд очиж амьдарлаа. Вангаг дагасан хүмүүсийн цуваа ч тийшээ үргэлжиллээ. Удалгүй Дмитрий цэрэгт татагдаж, Грект хуваарилагдсан ба шинэ байшин барьж өгнө гэсэн амлалтаа дөнгөж 1947 онд л биелүүлж чаджээ. Цэрэгт байхдаа бие муутай болсон Дмитрий эрүүл мэндийн байдал байшингаа барьсны дараа бүр дордов. Яваандаа Дмитрий архи ууж эхэлсэн ба Ванга энэ бүхэн юугаар дуусахыг мэдэж байсан болохоор түүнийг архи уухаа болихыг хичнээн ятгаад ч дийлсэнгүй. Түүнийг хувийн амьдралдаа хичнээн их зовлон амсч байсан талаар хүмүүс огт мэддэггүй. Тэр энэ бүхнээ үл хайхран өөрийгөө бусдын сайн сайхны төлөө бүрэн зориулж байлаа. Дмитрий 42 настайдаа элэгний хорт хавдраар нас барав. Түүнээс хойш Ванга бэлэвсрэлийн хар алчуураа хэзээ ч тайлаагүй билээ. Харин түүнийг зорьсон хүмүүсийн цуваа тасарсангүй, заримдаа гэрийнх нь гадаа хэдэн зуун хүн цуглаж, хонож өнжих явдал ч гарч байлаа. Вангагийн даргэд хүүхэд насаа өнгөрөөсөн К.Стоянова Вангагийн тухай ном бичиж, олон сонирхолтой тохиолдлуудыг дурджээ. Түүний бичсэнээс үзвэл Ванга уулзсан хүнийхээ амьдралыг бүхэлд нь, бүр өчүүхэн жижиг зүйлийг ч орхигдуулалгүй ярьж чаддаг байжээ. Түүнтэй уулзаж байсан алдартнуудын дунд алдарт зураач Святослав Рерих уулзжээ. Ванга түүний гэрт байгаа гайхам цагаан лянхуа цэцэг бүхий керамик ваарыг дурдаад “Энэ бол таны гэрийн хамгийн чухал, хамгийн оюунлаг чимэг юм. Гайхам сайхан лянхуа цэцэг надад цаст Гималай Төвдийн тэнгэрлэг цагаан өнгөөр гялалзан үзэгдэж байна. Тэндээс, Төвдөөс хүн төрөлхтний түүх эхэлсэн ба энд дэлхийн хүмүүсийн гайхалтай, нууцлаг олон оньсогоны тайлал ч бий…. Чиний аав чинь зөвхөн зураач байгаад зогсохгүй аугаа их зөнч байжээ. Түүний зураг болгон нь зөгнөл юм. Тэрбээр зөгнөлүүдээ шифрэлсэн ба маш мэдрэмтгий, ухаалаг зүрх сэтгэл л тэдгээрийг тайлж уншина. Чи аавынхаа үйл хэргийг хичнээн үргэлжлүүлэх ёстой. чи ийм тавилантай” гэсэн байна. 1979 онд Ванга дээр Оросын жүжигчин Вячеслав Тихонов очиход Ванга түүнээс “Чи яагаад хамгийн сайн найз Юрий Гагарины хүсэлтийг биелүүлсэнгүй вэ? Гагарин сүүлчийн удаа туршилтын нислэгт явахаар салах ёс гүйцэтгэх гэж ирэхдээ хөгжилтэйгээр инээмсэглэн “би чамд бэлэг авч өгье гэж бодсон амжсангүй. Чи өөртөө сэрүүлэгтэй цаг худалдаж аваад ширээн дээрээ тавьчих надаас чамд үлдэх дурсгал болог” гэсэн байна шүү дээ” гэхэд Тихонов шоконд оржээ. Тэр Гагариныг нас барсантай холбоотой үймээний улмаас захисан ёсоор нь цаг авахаа мартсан байжээ. Дээрээс нь нэмээд Ванга “Гагарин үхээгүй, түүнийг аваад явчихсан юм” гэсэн ба хэн, ямар зорилгоор авч явсныг хэлээгүй гэдэг. Хүмүүс Вангагаас хүний амьдралд тохиолдох гэж буй гай зовлонг урьдчилан зайлуулж өөрчлөх боломжтой эсэх талаар асуудаг байв. Ванга хариуд нь үүнийг хийхэд миний чадал хүрэхгүй, тэгээд ч хүний хувь тавилан цаанаасаа өөрчлөгдөхгүйгээр зурагдсан байдаг гэдэг байжээ. Дээр дурдаг дсан Стоянова том болоод Вангагийн үзэгдлийг тайлбарлахыг оролдож, түүний хэлсэн ярьсныг системчлэн номондоо дурджээ. Энэ нь уншигч танд ч энэ гайхалтай хүнийг ойлгоход бага ч гэсэн дөхөм болох байх.

Асуулт: Хэн нэг хүний ирээдүйн амьдрал танд хэрхэн үзэгддэг вэ. Амьдралын чухал үйл явдлууд товойж харагддаг уу, эсвэл кино шиг гардаг уу?

Ванга: Хүний амьдралыг хальсанд буулгаад үзэж байгаа юм шиг хардаг.

Асуулт: Хүний бодлыг уншдаг уу?

Ванга: Тийм.

Асуулт: Хүний хувь тавилан өөрийнх нь дотоод хүч, сэттэл санааны байдлаас хамаардаг уу. Хувь тавиланг өөрчилж болох уу?

Ванга: Болохгүй. Хүн болгон зөвхөн өөрийн тавиланг дагаж, зурагдсан замаар замнадаг.

Асуулт: Физик бие үхсэний дараа хүний бодгалийн чанар хадгалагдан үлддэг үү? Ванга: Тийм. Асуулт: Ямар холбоо илүү хүчтэй вэ. Цусан төрлийн үү, эсвэл оюуны холбоо юу? Ванга: Оюунлаг холбоо илүү хүчтэй байдаг.

Асуулт: Бидний “нисдэг таваг” гэж нэрлэдэг харь гаригийн биетүүд Дэлхий дээр үнэхээр ирдэг үү?

Ванга: Тиймээ, тэд ирдэг.

Асуулт: Тэд хаанаас ирдэг юм бэ?

Ванга: Оршин суугчдынх нь хэлээр Вамфим гэж нэрлэгддэг гаригаас ирдэг. Миний сонссоноор бол Вамфим. Энэ бол дэлхийгээс гурав дахь гариг юм. Ванга 1996 оны наймдугаар сарын 11-нд нас барсан байна.

2014 оноос хойшхи Вангагийн зөгнөлүүд:

“2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хүн арьсны хорт хавдар, болон арьсны бусад төрлийн өвчнөөр өвчилнө.

2016 он. Европ тив бараг хүнгүй болно.

2018 он Хятад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж байгаа орнууд мөлжигчөөс мөлжигдөгч болон хувирна.

2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг өөрчлөгдөнө.

2025 он. Европ тив маш цөөхөн оршин суугчидтай болно.

2028 он. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. /Энэ нь халуун цөмийн урвалыг жолоодно гэсэн үг аж/ Өлсгөлөн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хөлөг хөөргөнө.

2033 он. Туйлын мөс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ.

2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.

2046 он. Хүний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.

2066 он. Мусульманчууд Ромд довтлох үеэр Америк шинэ төрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бөгөөд огцом хүйтрэлт үүсгэнэ.

2076 он. Ангигүй нийгэм байгуулна. /Коммунизм/

2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.

2088 он. Хэдхэн секундын дотор хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна.

2097 он. Хурдан хөгширөлтийг ялан дийлнэ.

2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлж эхэлнэ.

2111 он. Хүмүүс киборг болно. /Амьд робот/

2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гүрэн үүнд нь саад хийхгүй.

2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хүлээн авна. Энэ үеэр хүн төрөлхтөн Вангагийн тухай дахин санах болно.

2130 он. Харь гаригийнхны зөвлөснөөр усан дор колони байгуулна.

2164 он. Ан амьтан “хүний хагас” буюу хүнтэй төстэй болон хувирах явц эхэлнэ.

2167 он. Шинэ төрлийн шашин үүснэ.

2170 он. Их хуурайшилт болно.

2183 он. Ангараг гариг дээрх колонийн гүрэн цөмийн зэвсэгтэй болж улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардна. /АНУ Англиас тусгаар улс болсон шиг/

2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.

2195 он. Далай доорх колонуудыг эрчим хүч, хүнсний зүйлээр найдвартай хангана.

2196 он. Ази, европынхон бүрэн холилдож эрлийзжиж дуусна.

2201 он. Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Үүний улмаас хүйтрэлт болно.

2221 он . Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо үеэр хүн төрөлхтөн ямар нэг аймшигт зүйлтэй учирна.

2256 он. Сансрын хөлөг эх дэлхийд аймшигт өвчний нян тээж авчирна.

2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга өөрчлөгдөж, сүүлт одны аюул нүүрлэнэ.

2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхүүнүүд өөрчлөгдөнө.

2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч улмаар шинэ төрлийн арьстан үүснэ.

2279 он. Оргүй хоосноос нрчим хүч гарган авна. /Сансрын хар нүх мэтээс/

2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхтай хэлхээ холбоо тогтооно

2291 он. Нар унтарна. Гэвч түүнийг хүн төрөлхтөн дахин асаана.

2296 он. Наран дээр маш хүчтэй дэлбэрэлт болно. Үүний улмаас таталцалын хүч өөрчлөгдөж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ

2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.

2302 он. Орчлонт ертөнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.

2304 он. Сарны нууцыг нээнэ.

2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгүй болгоно.

2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт үүснэ.

2371 он. Нийтийг хамарсан аймшигт өлсгөлөн нүүрлэнэ.

2378 он. Шинэ арьстангууд түргэн өсч үржинэ.

2480 он. Хоёр хиймэл нар мөргөлдсөний улмаас дэлхийд харанхуй нүүрлэнэ

3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам өөрчлөгдөнө.

3010 он. Сүүлт од сарыг бөмбөгдсөний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бүхий бүслүүр үүснэ.

3797 он. Дэлхий дээрх бүх амьтай бүхэн үхэж үрэгдэнэ. Харин хүн төрөлхтөн хэдийнэ өөр гариг дээр шинэ соёл иргэншил үүсгэсэн байх болно.” гэжээ.

А.Галт

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.