Comment.mn

С.Эрдэнийн амьсгалын зам хүнд түлэгдэлтэй учир амь насанд нь халтай байж болзошгүй

Өнгөрсөн аравдугаар сарын 17-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид удирдлагуудынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан бөгөөд тэмцэл одоог хүртэл үргэлжилсээр байгаа билээ.

Шалтгаан нь Уулын мастер, үйлчилгээний мастер, диспетчер, оператор болон засвар механикийн хэлтсийн 200 гаруй ажилчныг гэрээтээр ажил үүрэг гүйцэтгэх эрх үүрэгтэй хятад компанид шилжүүлэх шийдвэр гаргасанд байгаа юм. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Таван толгой” компани хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн бөгөөд ТУЗ-ийн хурлаараа ажилчдын хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, Хятад компанийн мэдэлд бүрэн шилжүүлсэнтэй холбоотой юм байна.

Тиймээс өчигдөр “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатааж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Тэрбээр “Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа” гэж хэлээд гадуур хувцсан дээрээ шатахуун асгаж, өөрийгөө галдсан. Гал яах ийхийн зуургүй асч, газар авсан бөгөөд тэнд байсан иргэд төдийгүй, түүнтэй хамт мэдээлэл хийсэн хүмүүс болон сэтгүүлч, зураглаач нар  түүн рүү ус цацаж, галын хор ашиглан, хувцсаараа цохиж унтраасан хэдий ч тэрбээр нэлээд хүнд түлэгдсэн юм билээ. Ингээд зогсохгүй галыг унтраасан дариу босоод, Чингис хааны талбайгаар алхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын төв байранд очжээ. 

Ингэж явахад нь эмнэлгийн түрэгний тэрэг очиж, авсан юм. Түүнийг эмнэлэгт хүлээн авсан эмч өчигдөр ийм тайлбар өгчээ “С.Эрдэнийн Амьсгалын замын түлэгдэл 30-40 хувийн талбай хамарсан бөгөөд Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн сэхээн амьдруулах хэсэгт эмчлүүлж байна. Мөн тэрбээр 1,2,3 дугаар зэргийн түлэгдэлтэй. Үүнээс гадна амьсгалын зам нь хүнд түлэгдэлтэй учир амь насанд ч халтай байж болзошгүй байна” хэмээжээ.

Уг хэргийн дараахан буюу өчигдөр үдээс хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Уул уурхайн сайд Р.Жигжидийг мэдээлэл хийхийг үүрэг болгосон ажээ. Тиймээс салбарын сайд Төрийн ордонд яаралттай ирж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Р.Жигжид сайд  “С.Эрдэнийн эмчилгээний зарлыг 100 хувь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргуулна. Мөн компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх шийдвэр гаргасан” гэжээ.

Н.Ганаа

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.