Франц Улсын нийслэл Парист хотод дэлхийн нийтийг цочоосон аймшигт халдлага гарлаа. Тус улс одоогоор онц байдал зарлаад байна. Парисын хотын алдарт Батакланы концертын танхимд зэвсэглэн 6-8 хүн нэвтэрч 118 хүнийг барьцаалсан бөгөөд нийтдээ 153 хүн амь үрэгдсэнийг “Ройтерс мэдээлсэн юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тус улсад амьдарч байгаа монгол иргэд энэ халдлагад өртсөн эсэх талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Францад нийтдээ 4500 орчим монгол хүн амьдардаг. Үүнээс 2000 орчим нь Парист амьдардаг. Халдлага болсон 11 дүгээр дүүрэгт цөөнгүй монгол иргэн амьдардаг. Одоогоор халдлагад монгол иргэн өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Тэнд байгаа монголчуудаас ЭСЯ-даа хандсан хүн алга. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь хурдан шуурхай өгнө” гэв.
www.ugluu.mn