Оюутны 70 мянга төгрөгийг ирэх сараас эхлэн өгөхөөр болсон. Улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа. Энэ жил Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлтөнд сурлагын голч дүнг өсгөж оюутны тэтгэлгийг олгохоор олгохоор болжээ.
ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ
-Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй,
-Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй,
-Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж заасан.
УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГТ
– 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш,
– 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөжээ