Comment.mn

Миний сонгох 76

Бидний гаргасан горилогчдын жагсаалт бүрэн биш. Үнэнийг хэлэхэд энэ жагсаалтыг нам доторхи мэддэг хүмүүсээсээ сураг ажиг тавин, байдаг бүхий л арга чаргаа ашиглан гаргасан юм. Эдгээр нэрсийн ихэнх нь сонгуулийн хуудсан дээр бичигдэхгүй гэдэг ч үнэн. Учир нь манайд намыг төлөөлж сонгуульд оролцох эрхийг хэн нэгэнд өгөхөөс өмнө ард түмнээ сонсох зарчим байхгүй. Эхний шигшилтэнд бидний үзэл бодол ер нөлөөлөхгүй, жинхэнэ сонголтыг нам хаалттай хаалганы цаана хийдэг. Харин сонгогчидын үүрэг сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө бидэнд тулгасан нэр дэвшигчдээс “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ” гэдэг зарчмаар хэн нэгнийг сонгох. Тиймээс бусад улс орон шиг сонгууль болохоос 500 хоногийн өмнө нэр дэвшихээ зарлах хэрэггүй. Бидэнд танигдах, таалагдах ч албагүй. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй 30 гаруй хүний нэрс тэрч байтугай мөрийн хөтөлбөрийг нь бид мэдэх боломжтой хэрнээ улс эх орныхоо УИХ-д орох хүсэлтэй хүмүүсийн нэрстэй танилцаж чадахгүй байгаа нь үнэхээр гаж тогтолцооных юм. Нам олон нийтийн санал асуулга явуулахгүй, олон нийтийн санал асуулгын дүнг олон нийтэд зарлахыг сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулиар зогсоочихоод ямар шалгуураар хэн сонгуульд оролцохыг шийдээд байгааг ойлгоход бэрх. Дээрээс нь сонгуулийн ерөнхий хорооноос гарах дүнг юутай харьцуулж харах нь ч ойлгомжгүй. “Миний сонгох 76 ” аян нь намын сонголтонд бага ч гэсэн нөлөө үзүүлэх зорилготой. Ард түмний жинхэнэ сонголтыг гаргаж өгөх нь нэн чухал учраас бусад намын удирдлагууд нэрсээ явуулахыг хүсье. Хүн бүрийн хийсэн сонголт ил харагдах тул уг олон нийтийн санал асуулгад булхай орох нөхцөл үгүй. Та “Миний сонгох 76 ” аянд нэгдэж намын удирдлагуудтай ойрхон биш харин ард түмний хүссэн хүмүүсийг 2016 оны сонгуульд өрсөлдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг challenge болж байна.

songuuli2016.zindaa.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.