Чакра гэдэг нь хүрд гэсэн утгатай санскрит үг бөгөөд хүний биеийн энергийн урсгалыг зохицуулах үүрэгтэй гол төвүүд юм. Чакра тэнцвэртэй байвал хүн илүү эрүүл, аз жаргалтай амьдрах боломжтой. Чакра тэнцвэргүй буюу хэт идэвхжсэн эсвэл хаагдсан тохиолдолд төрөл бүрийн өвчин, сэтгэл санааны таагүй байдал үүсдэг. Чакраг нээх үед хуучин асуудлууд эргэн сөхөгдөж, өвчин сэдэрч, бие, сэтгэл санаанд төрөл бүрийн өөрчлөлт гардаг. Хүний физик биед 7 чакра, сүнсэн биед нэмэлт 5 чакра буюу нийт 12 чакра байдаг. Чакра нь аура буюу хүний энергийн давхаргатай бас холбоотой. Ингээд физик биеийн үндсэн 7 чакраг танилцуулья:
СУУРЬ ЧАКРА (1-р чакра) – Ахар сүүлэнд байралдаг энэхүү чакра газар дэлхийтэй холбогддог. Мөнгө, хоол, бие даасан байдал гэх мэт амь зуулгатай холбоотой асуудлууд энэ чакратай холбоотой. Суурь чакра улаан өнгөтэй байдаг ба тамир тэнхээ, зориг зүрх, өөртөө итгэх итгэлийг бэлэгдэнэ. Бөөр, давсаг, сээр нуруу, тааз, хөл зэрэг эрхтэнтэй холбоотой. Дотоод шүүрэл буюу бөөрний булчирхайтай холбогддог.
Чакра нээгдэх шинж тэмдгүүд: суурь чакра нээгдэх үед сээр нуруу болон биеийн бусад хэсгээр халуун оргих, бие тэр чигээрээ хүндэрсэн мэт санагдах, жин нэмэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Маш мэдрэмтгий болж, дотоодод энерги дээш доош явж буй нь мэдрэгдэнэ. Байгал дэлхийтэй холбогдох, амьтан ургамал арчлах, бусад хүмүүст анхаарал халамж тавих нь маш чухал болж эхэлнэ.
ТИТЭМ ЧАКРА – толгойны оройд байдаг, нил ягаан өнгөтэй. Гоо үзэсгэлэн, бүтээлч байдал, урам зоригийг тэтгэнэ. Нүд, өнчин тархи, самсаа зэрэг эрхтэн болон өнчин тархины булчирхайтай холбогддог. Уг булчирхайнаас ялгарах гормон нь бусад 6 чакратай холбогдох булчирхайнуудын гормон ялгаруулалтыг дэмждэг. Энэ ч утгаараа мастер булчирхай буюу төв булчирхай гэж нэрлэгддэг.
Чакра нээгдэх шинж тэмдгүүд: энэ чакраа нээгдэх үед таны тархи, гавлын яс луу зүүгээр хатгаж, хагалгаа хийж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Энергийн блок их байвал тархи хүчтэй өвддөг. Блок гарсны дараа сээр нуруу, толгой, гар, хөл болон биеийн бусад хэсгүүдэд чимчигнэсэн мэдрэмж төрдөг. Ар нуруугаар цахилгаан гүйж байгаа мэт, эсвэл дотоодоос үе үе гэрэл цацрах, хүчтэй төөнөх мэдрэмж төрж болно. Зөн билэг сайжран, юу зөв болохыг шууд мэддэг болно.Чакра нээгдэх дэлгэрэнгүй шинж тэмдгүүдийг энд дарж уншаарай.