Энэ сарын 3-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат, хуулийн зөвлөх н.Ууганбаяр, Налайх дүүргийн Боловсролын хэлсийн дарга Д.Отгонжаргал, мэргэжилтэн О.Батзаяа нар үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан “Хангай” цогцолбор сургуулийн захирал А.Сүхболдын ажлыг хүлээлцэхээр Багахангай дүүрэгт очсон бөгөөдЗасаг дарга Э.Бат-Үүлийн захирамж албан ёсоор ирээгүй байгааг үл харгалзан үүрэг гүйцэтгэгч томилоод буцжээ. Албан бус байдлаар захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсонхэл уран зохиолын багш Х.Тунгалаг нь ажил авуутаа багшийн ёс зүйн дүрэм зөрчиж сурагчийн сурлагын үнэлгээг шалтгаангүйгээр засч бууруулсан ба залуу багш нарыг загнаж дарамтлан хэл амаар доромжилсон үйлдэл гаргажээ. Хотын даргын боловсролын салбарт гар дүрж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд нийслэлийн 97-р сургуулийн захирал Б.Мөнхбатыг мөн л улс төрийн шалтгаанаар ажлаас нь халсан. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хотын дарга Э.Бат-Үүлийн захирамж хуульд нийцээгүй байна гэсэн шийдвэр гараад байгаа ч хотын захирагч шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн Б.Мөнхбатыг ажилд нь эргүүлэн томилоогүй байгаа аж.
Эх сурвалж http://www.info.mn