Comment.mn

ОХУ-ын зорчигч тээврийн онгоц гадны нөлөөтэй сүйрчээ

Египетийн Санайн хойгт өнгөрсөн сарын 31-ний өдөр сүйрсэн ОХУ-ын зорчигч тээврийн онгоцыг эзэмшигч компани болох “Когалымавиа” өчигдөр хэвлэлийн хурал зарлажээ. Улмаар энэ үеэр онгоц гадны нөлөөтэйгөөр агаарт сүйрсэн гэж мэдэгдсэн байна.

“Когалымавиа” компанийн Александр Смирнов ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон хэвлэлийн хурал дээр“Онгоцыг агаарт сүйрэхэд хүргэхээр ноцтой техникийн гэмтэл байгаагүй. Цорын ганц тайлбар нь ямар нэг гадны нөлөөтэйгөөр онгоц сүйрсэн” гэжээ.

Гэхдээ үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мөн тэрбээр “Нисгэгч онгоцны удирдлагыг бүрэн алдсан. Түүнээс биш холбоо барихыг оролдсон зүйл огт байхгүй. Онгоц ямар ч удирдлагагүйгээр нисч байсан. Нисэх бус унаж байсан. Холбоо тасрахаасаа өмнө онгоц нислэгээ үргэлжлүүлж чадахааргүй ноцтой гэмтэл авсан бололтой” гэж ярьжээ.

Үүнээс өмнө ОХУ-ын Улс хоорондын агаарын тээврийн хорооны гүйцэтгэх захирал Виктор Сороченко сүйрлийн газарт үзлэг хийснийхээ дараа “Нисэх онгоцонд агаарт эвдрэл гарсан бөгөөд онгоцны хэсгүүд 20 хавтгай дөрвөлжин км талбайд цацагдсан байна” гэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын “Когалымавиа” агаарын тээврийн компанийн Санкт-Петербург чиглэлийн “Airbus A321” нисэх онгоц бямба гарагт Египетийн Шарм-эль-Шейх хотоос хөөрснийсөө хойш 23 минутын дараа Синайн Эл Ариш хотоос өмнөд зүгт ойролцоогоор 100 км зайтай нутагт сүйрчээ.

Онгоцны хэлтэрхийнүүд 6-8 км квадрат талбай цацагдсан бөгөөд одоогоор тухайн бүсээс 175 хүний цогцсыг цуглуулсан тухай албаныхан мэдээлэв. Дашрамд дурьдахад, Египетэд террорист ажиллагаа явуулах болсон “Лалын улс” бүлэглэл тус онгоцыг сөнөөсөн хэмээн мэдэгдсэн ч, албаныхан эл мэдэгдлийг үгүйсгэж байгаа юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.