УИХ-ын чуулганы Монгол улсын 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, санал хураалаа. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний төсөвт өөрчлөлт оруулах асуудалд санал хураалт явууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвөөс Хэнтий, Сүхбаатар аймгийн нэгдсэн орлогыг 2.9 тэрбумаар бууруулах санал 81.7 хувийн саналаар дэмжигдлээ.
Мөн улсын төсвийн орлогыг 51.1 тэрбумаар бууруулах тухай санал хурааж гишүүдийн 72.9 хувийн саналаар дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Төсвийн байнгын хороон дээр Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь явуулж байгаа. Мөн боломжтой орлогыг хасагдуулсан. Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь оруулж байгаа” гэж тодотголоо.
2015 төсвийн цалингаас гадна тэвчиж болох интернетийн төлбөр, шатахуун, утасны төлбөр, урсгал засвар, гадаад дотоод албан томилолт, даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, бараа үйлчилгээний бусад зардал, шагнал урамшууллыг 15-20 хувиар бууруулах замаар найман тэрбум төгрөгөөр хасах саналд санал хураасан юм. Энэхүү саналыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Эмнэлэг, цагдаагийн машины шатахууныг хасах уу. Цалингаас гадна хэдэн тэрбумаар нь урамшуулал авч байгаа шүү дээ. Э.Бат-Үүлийн орлогч, НИТХ-ын төлөөлөгчид цалин, урамшууллаасаа татгалзах нь зүйтэй. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Энэхүү шатахууны зардлыг хэмнэх асуудалд эмнэлэг, цагдаагийн байгууллага тооцогдохгүй” гэлээ. Ингээд санал хураахад гишүүдийн олонхийн саналаар зардлыг найман тэрбумаар бууруулсан юм.
Улс төрийн албан хаагчид, сум, баг, хорооны засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн цалинг 30 хувиар бууруулахыг саналыг болиулж 1.599 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгах асуудалд санал хураасан юм. Өөрөөр хэлбэл төрийн өндөр тушаалтнаас бусад хүмүүсийн цалинг хасахгүй саналд гишүүдийн саналыг хураахад нийт 81.7 хувийн саналаар дэмжлээ. Мөн төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах санал дэмжигдсэнгүй.
УИХ-ын гишүүн О.Ганбат “Бид өндөр албан тушаалтнуудын цалинг хасаад тогтоогоод байвал энэ хүмүүсийг авлига авдаг юм гэж ойлгуулах юм. Хүмүүсийн цалинг хасч болохгүй гэсэн заалтыг зөрчиж болохгүй. Тиймээс цалин хасахгүй байх энэ шийдвэр маш зөв” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Төрийн албаны тухай хуулийн 38.2 дахь заалт буюу цалин, тэтгэвэр тэтгэмжийг бууруулж болохгүй юм. Хулуинд цалин бууруулж болохгүй гэж заасан байхад бид энэ асуудлаар санал хурааж байгаа нь хууль бус үйлдэл” гэж асуулаа. Энэхүү асуудалд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан хариулахдаа “Бид цалингийн зардал, сан гэдэг агуулгаар нь оруулж ирсэн гэж үзэж байгаа юм. Тиймээс бид хууль зөрчөөгүй” гэж үзэж байна гэлээ.
Ямартай ч УИХ, Засгийн газрын гишүүд, зэрэг төрийн өндөр албан тушаалтан, улсын дээд шүүхийн шүүгч, аймаг, сум, баг, хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчдийн цалинг хасахгүй байх нь зүйтэй гэж УИХ-аас үзлээ.
Эх сурвалж: Zaluu.com Д.ЖАРГАЛ
Эрдэнэс тавантолгой шүүгч уихын гишүүдийн цалинг хас эмч багш эрдэмтдийн цалинг нэм