Хөвсгөл нутгийн дуучин залуу Д.Найдандорж Монголын Нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа билээ. Эрхэм уран бүтээлч маань “Хайраар зөөлөрдөг хорвоо” анхны бие даасан тоглолтоо энэ сарын 30-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нөө хийхээр болсон.
Тэгвэл энэхүү тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд 11:00 цагаас болох тул эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Ирсэн сэтгүүлч бүрт тоглолтын сурвалжлах эрхийн мандат, урилгыг олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 94998070, 89998070, 96998070, 98988070 дугаарын утаснаас авах боломжтой.