Comment.mn

Г.МАРАЛМАА ЭМНЭЛГЭЭС ГАРЧ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЦАГДАН ХОРИХ АНГИД ШИЛЖЛЭЭ

Дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа Нийслэлийн гуравдугаар амаржих газарт амаржиж хүүтэй болсон. Тэрбээр амаржаад 10 гаруй хоносон ч хүүхдийн биеийн шарлалт бүрэн арилаагүй гэсэн шалтгаанаар мөн эхийг нь тэнхэртэл эмнэлэгт байлгах ёстой гэсэн эмчийн заавраар эмнэлэгт долоо хоносон юм. Тэгвэл бие нь тэнхэрсэн Г.Маралмааг эмнэлгээс гаргаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн камертай өрөөнд шилжүүлсэн байна. Түүнийг эмнэлэгт дөрвөн харгалзагч харж байсан бөгөөд камертай өрөөнд ч харгалзагч байх гэнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч Г.Маралмаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас түүний гомдлыг хэлэлцтэл хорих ангид хуваарилах учиргүй. Тодруулбал, тэрбээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдох юм. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа түүнийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хуваарилна. Тус ангид хүүхэдтэй эмэгтэйг 1 нас хүртэл хүүхэдтэй нь хамт байлгаж, 1 нас хүрэнгүүт нь асран хамгаалагчид нь хүлээлгэн өгдөг билээ.

Юутай ч Г.Маралмааг ялаас чөлөөлөх боломжгүй. Учир нь тэрбээр онц хүнд гэмт хэргээр яллагдсан юм.

Б.Анир

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.