Хөвсгөл нутгийн дуучин Д.Найдандорж хэдийн нийтийн дууны урлагт өөрийн гэсэн байр суурийг тодорхойлж чанартай уран бүтээлүүдээрээ олонд танигдсан билээ.
Авъяаслаг уран бүтээлчийн “Сэтгэлийн нандин”, “Хайраар зөөлөрдөг хорвоо”, “Хоёр буурлаа түшиж яваарай”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Мөрөн хот”, “Ээж шүтээн”, “Эхийн сэтгэл”, “Алтанхан говь минь”, “Аавдаа эрхэлсэн нас минь”, “Нэг үе-Нэгэн хүслэн” зэрэг бүтээлүүд нь олон ч хүний сэтгэлийн утсыг хөндөж дурсамж бүхэнтэй нь хамт байдаг.
Эрхэм уран бүтээлч маань “Хайраар зөөлөрдөг хорвоо” уран бүтээлийн тоглолтоо 10 дугаар сарын 30-ны өдөр монгол бөхийн өргөөнөө 19:00 цагт хийх гэж буй талаар бид өмнө нь дуулгасан.
Тэгвэл энэхүү тоглолтын тасалбар хэдийнээ худалдаанд гарсан бөгөөд энэ удаад дуучин Н.Найдандоржийн амьдрал уран бүтээлийг уншигчиддаа танилцуулж байна.
Ингээд урлагийн тэнгэрт бахдам амжилтыг үзүүлж, дуу хуураараа монгол түмнээ баясгаж яваа авъяаслаг дууч залуугийн хувийн амьдрал болоод уран бүтээлийнх нь түүхээс…