Comment.mn

ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ДАХИН ГУРАВ ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВАВ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан өглөө 9:00 цагт эхэлсэн ч Эвслийн бүлгээс дахин гурав хоногийн завсарлага авчээ.
Уг нь чуулганы эхэнд өнөөдөр Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч ийнхүү дахин хойшлуулав. Дээрх бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан ч дахиад гурав хоногоор сунгах хүсэлтийг нь УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авчээ.
Ийнхүү олон хүнд хүлээлт үүсгээд байгаа Өршөөлийн тухай хуулийг нэг мөр шийдэж, хэлэлцэж чадахгүй өнөөдрийг хүрснээр ялтнууд хорих ангидаа өвөлжихөд хүрээд байгаа юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.