“MN 25”-р суваг телевизийн санаачилсан “1000 төгрөг” төсөлд “Эрдэнэт” үйлдвэрийн 5000 орчим ажилтан хамрагдаж, цалингаасаа 20 сая төгрөгийг хандивлав. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн эмчилгээнд нэн шаардлагатай арьс зүсэгч аппарат, донор арьс хадгалах хөргөгч худалдан авах зорилгоор эхлүүлсэн сайн үйлсийн аянд Монгол улсын шилдэг татвар төлөгч, нийгмийн хариуцлагатай компаний ажилчид нэгдэж, цалингаасаа хандив өргөлөө.
У.Цэрэнбат
http://erdenettoday.mn