Comment.mn

МОХ Чингисийн талбай дээр “сууж” байна

OYUTAN

Яг одоо Монголын оюутны холбооныхон Чингисийн талбай дээр суулт хийж байна. Өчигдөр тэд Монголын оюутан залуусыг төлөөлж мэдээлэл хийсэн. Тэд хэлэхдээ “нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй цахим картыг эсэргүүцэж байна. Учир нь нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих карт зарим оюутнуудад одоо болтол очоогүй байгаа. Оршин суугаа газрын тодорхойлолт шаардаж, өдөрт хоёр удаа үнэгүй явах гэх мэт зохицуулалт хүндрэлтэй байгаа. Гомдол, хүсэлт гаргасан оюутнууд ажлын байран дээр багтахаа байсан тул Чингисийн талбайд ажиллана” гэсэн юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол өлсгөлөн зарлахаа ч мэдэгдээд буй.

Мөн “Монголын оюутны холбоо энэ зунжин ажиллаж 64.000 оюутны картыг хэвлэж, бэлэн болгосон. Гэтэл одоо үүгээр зорчуулахгүй гэнэ. Хууль, дүрэм, журмаа эргээд харвал энэ картаар зорчино. Гэтэл гэнэт л нийтийн тээврийн шинэчлэл гэсэн нэрийн дор өөр бас нэг карт гараад ирлээ. Нэг ёсондоо хууль, дүрэм, журмууд нь хоорондоо зөрчилдөж, энэ бүхнээс нь болж оюутнууд хохирч байна” гэсэн юм.

Б.ГЭРЭЛ

Эх сурвалж: Bataar.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.