Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” болоход ердөө дөрөвхөн өдөр үлдээд байна. Наадам 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ.
Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын санаачилсан тус наадам энэ жил Багийн мэндчилгээ, Дуу, Уран уншлага, Бүжиг, Хөгжим, Ардын урлаг гэсэн төрлүүдэд шилдгүүдээ тодруулах юм.
Наадмын шалгаруулалт 10 дугаар сарын 16-ны өдөр болох бол шилдгийн шилдгийг шалгаруулах гала концерт 17-ны өдөр болох нь ээ. Иймд эрхэм мэргэжил нэгт сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтан та бүхнийг “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-даа идэвхитэй оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-330948, 99991706, 99841725, 88004147, 99004147 лавлаарай