Comment.mn

2015 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

DSC_5988Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.09.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09.00 цаг 52.00 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

                    УИХ дахь МАН-ын бүлэгт 3 хоногийн нэмэлт завсарлага өгөв

DSC_5987

Хуралдаан эхлэхийн өмнө Өршөөлийн тухай хуулиар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс 5 хоногийн завсарлага авсан талаарх тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хийсэн юм.

Тэрээр тайлбартаа, завсарлага авсан шалтгаан нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол хоригт тусгагдсан хэсэгчлэн тавьсан зүйл, заалт нэгбүрээр нь санал хураалгах ёстой. Ингэж санал хураалгах процесс байнгын хороон дээр явагдаагүй учраас байнгын хороо дахин үргэлжлэн хуралдаж энэ асуудлаа шийдэх ёстой гэдэг үндэслэлээр завсарлага авсан. Харамсалтай нь энэ долоо хоногийн Мягмар гарагт хуралдсан байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн процедурын дутуу асуудлыг шийдье гэсэн боловч байнгын хорооны даргын сонгуулийн асуудлаас болж өнгөрсөн өдрүүдэд шийдэж чадсангүй. Улсын Их Хурлын дарга өдөр бүр байнгын хороо хуралдаж асуудлаа дуусгаж оруулж ир гэсэн шаардлагыг тавьж байсан. МАН-ын бүлгийн гишүүд ч Өршөөлийн тухай хуулийг хурдан батлах ёстой, ингэхдээ хуулийн процедурын алдаагаа засаад чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймээс Хууль зүйн байнгын хороог хуралдуулах мөн МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгаж өгөхийг хүсч байна гэв.

Улсын Их Хурлын дарга Өршөөлийн тухай хуулиар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгаж ирэх долоо хоногт 3 хоногийн нэмэлт завсарлага өглөө.

DSC_6004Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулав.

DSC_6007Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулгадаа, “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3 их наяд 576,8 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 221,2 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн хэмжээнээс 660, 7 тэрбум төгрөгөөр тус тус буусан үзүүлэлттэй гарлаа. Төсвийн орлого ийнхүү буурхад нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар, өмч хувьчлал, газрын тос, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын бууралт гол нөлөө үзүүлсэн. Төсвийн орлогын энэ оны эхний сарын гүйцэтгэлд үндэслэн Монгол Улсын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 900 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байна. Иймд 2015 оны төсвийн орлогын байдалтай уялдуулан төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг бууруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар боломжит бүхий л арга хэмжээг авах зайлшгүй шаардлага бий болоод байна. Төсвийн тухай хуулийн 6.2-ийн 3-т урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсвэл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах эсвэл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж төсвийг тэнцвэржүүлнэ гэж заасныг үндэслэн Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Хөрсөн дээр буусан алдагдалгүй төсөв батлах хэрэгтэйг гишүүдийн зүгээс хэлж байсан юм.

DSC_5999Төсвийг алдагдалгүй болгох нь Төсвийн тодотгол болоод ирэх оны төсвийн зорилго гэдийг Улсын Их Хурлын дарга хэлээд, хамгийн амархан зам бол Засгийн газар мөнгө авахаа болиод хувийн хэвшилдээ зайгаа тавьж өгөх гэдгийг онцолсон юм. Мөн Сангийн сайд Б.Болор төсөвөө эрүүлжүүлье гэж байгаа. Улсын Их Хурлын даргын хэлсэнчлэн хувийн хэвшлээ дэмжих, мөнгөний бодлогоо зөөллөх бодлогууд гарч ирнэ. Хөрөнгө оруулалтуудын хувьд сүүлийн гурван жилд 50 орчим цэцэрлэг, 70-аад сургууль ашиглалтад орсон гэлээ.

DSC_6005УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:- Төсөв тасалдаж байгаа нь юунаас болж байгаа судалгаа, шинжилгээ байна уу. Засгийн газрын үйл ажиллагаанаас хичнээн хувь нь шалтгаалж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:– Орлого 660 орчим тэрбум төгрөгөөр тасарч байна гэж харж байгаа. Үүний гол шалтгаанууд нь импортоос хамааралтай орлого юм. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ нөлөөлж байгаагийн зэрэгцээ дээрээс нь эдийн засаг агшиж байгаатай холбогдуулаад хуучин гаднаас орж ирдэг байсан импортын урсгал багассан тул НӨТ, гаалийн импортын онцгой татваруудын зөрүүнээс 324,8 тэрбум төгрөгийн алдагдал төсвийн орлого дутагдаж байгаа. Экспортоос хамааралтай орлогоос газрын тосны орлого, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг гээд 111, 6 тэрбум төгрөгийн орлогын алдагдал гарч байгаа. Мөн өмч хувьчлалын орлого дээр 155,2 тэрбум төгрөгийн орлого хэд хэдэн хүчин зүйлийн улмаас одоогоор орж ирээгүй байна. Мэдээж засгаас шалтгаалсан зүйлүүд ч байгаа бас биднээс шалтгаалахгүй хүчин зүйлүүд давхар байна.

DSC_5990УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:- Төсвийн орлогын ачааг хувийн хэвшил үүрдэг гэдгийг бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Хувийн хэвшлийнхний үүрч байгаа хүнд ачааг багасгая гэсэн төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөөлөл орж ирж байгаа. Тиймээс гишүүд ямар нэг асуудал тавихгүйгээр батлах нь зүйтэй. Ингэвэл та бүхний хүсээд байгаа асуудал шийдэгдэнэ гэж бодож байна. Түүнчлэн бодлогын алдааг засч байгаа . Ингэхдээ өмнөх Засгийн газрын сайн зүйлүүдийг аваад муу зүйлүүдийг засч яваа. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс шүүмжлэл, дайралт хэрэггүй. Энэ бол гашуун боловч үнэн үг. Өнөөдөр 2016 оны сонгуулийг угтсан шоу хийгээд хэрэггүй. Ардын намын гишүүдийн ихэнх нь сайн ойлгосон юм байна гэж ойлгогдож байгаа ч цөөн хэдэн тооны хүмүүс улс төр хийж байгаа гэдгийг харж байна. Энэ утгаар асуудлыг шийдээд аль болохоор богино хугацаанд ямар нэг хүндрэл учруулахгүй төсвийн тодотголыг 2016 оны төсөвтэй батлаад явуулаасай гэж хүсч байна. Дараа нь бид зөв зам руугаа явна. Яагаад гэвэл Засгийн газар асуудлаа боловсруулдаг, алдаа гарсан бол хариуцлагаа хүлээдэг, Сангийн яам асуудал боловсруулж байгаа бол орон нутагтайгаа сайн танилцаж зөв зүйтэй шийдвэрээ гаргадаг, буруу зүйл хийсэн бол Сангийн яамныхан хариуцлага хүлээдэг систем рүү бид явж байгаа учраас хий хоосон яриад үр дүнгүй.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын төсөв, санхүүжилтийн талаар тодотгосон юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулсан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал өндөр дээд хэмжээнд болсныг онцолж, ирэх онд Монгол Улсад зохион байгуулах АСЕМ-ын хурлыг мөн өндөр хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгааг дуулгалаа.

DSC_6013УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүд чуулганы танхимд тусгайлсан суудалтай болно

Улсын Их Хурлын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн танхимын тодорхой хэсэгт Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газрын гишүүдэд зориулсан тусгайлсан суудал /блок/ гаргахаар Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэснийг дуулгасан юм. Энэхүү суудлын хуваарилалт ирэх долоо хоногоос хэрэгжих бөгөөд ингэснээр Улсын Их Хурлын гишүүн- Засгийн газрын гишүүд нэг дор сууж гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэх юм байна. Улсын Их Хурлын даргын энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/ нэг дэх хэлэлцүүлгийг хэлэлцэж хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан бөгөөд чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүдийн асуулт хариултаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Төр Төмбөгөр

8 сэтгэгдэл

  • дэлхийн дулаарал эхэлчихсэн байхад орон байрны дулаан өгөх хугацааг 10-1-с 5-1 хүртэл хугааа болгож төсвийн зардлаа хэмнэх хөдөлгөөн санаачлага эхлэх хэрэгтэй шүү дарга сайд нараа

  • АТГ-аа иргэдийн хурлын дарга нар татварынханы урамшуулал нэрээр хулгайлсан мөнгийг буцааж төлүүлэх хэрэгтэй ерөнхий сайдаа төсвөө хэмнэх тухайд энэ талаар анхаараачээ

  • сөх-үүд санхүүгийн тайлангаа тавихгүй юмаа

  • баянзүрх дүүргийн засаг дарга өнгөрсөн хавар сөх-үүдэд байрны гадна тохижилт нэрээр тус бүр 10 сая төгрөгийг өгсөн одоо шилэн данс тооцоо нь хаа байна дүүргийнхэн авилгадсан уу?

  • германд англид нарийн мэргэшсэн шинжээч мэргэжилтнүүдээ нас хүйс харгалзахгүй 50-70 хувийн цалин олгоод ажиллуулж байна харин монгол төрд ийм чадвартай хүмүүс битгий ажиллаарай муу төрд зүтгэх хэрэггүй шүү

  • орон сууцны барилга барихаа зогсоо эзэнгүй барилгууд маш олон боллоо
    цэцэрлэг зам гүүрээ дэд бүтэцээ анхаараачээ хөгжлийн төлөвлөгөө гэж монолд байна уу?

  • монголд олон эрдэмтэд байх гэтэл тэднийг ашиглаад гадны туршлага судлуулах ажил хийлгэх талаар анхаарах цаг болсон ШУА нь нь хөгширсөн тэнд сэтгэлгээ нь унтарсан

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.