“Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар өнөөдөр 13:00 цагт “Монгол бөхийн өргөө”-ний тайзнаа хэвлэлийн хурал зарлажээ. Тодруулбал маргааш тэдний “Хайрын тэнгэр диваажин” тоглолт нь болох бөгөөд тоглолтын тасалбар 5 хоногийн дотор зарагдаж дууссан нь ийнхүү хэвлэлийн хурал зарлахад хүргэжээ.
Хэвлэлийн хурлаар маргаашийн тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон тухайгаа олон нийтэд мэдээлэхийн зэрэгцээ сэтгүүлчидтэй амьдрал уран бүтээлийн талаараа мэдээлэл, ярилцлагуудыг өгхөөр ийнхүү хэвлэлийн хурал зарлажээ.