Цагаан сайхан шүд нь таны инээд болон мишээлтийг төгс болгохоос гадна найз охинтой болох болмжийг өсгөдөг. Болзооны сайт www.match.com – с явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 71 хувь нь эрчүүдийг шүдний хэр цагаан гялалзсан байдал дээр тулгуурлаж үнэлдэг болохыг тогтоожээ. Гялалзсан сайхан цагаан шүд нь хүссэн эмэгтэйдээ сэтгэл татам харагдуулах ганц зэвсэг юм. Өөр нэг судалгаагаар цагаан шүдтэй байх нь ажлын ярилцаганд тэнцэх боломжийг 58 хувиар өсгөдөг, тушаал дэвших боломжийг ч 53 хувь өсгөдөг болохыг нотолжээ.
Дээрх 2 шалтгаанаас гадна эрүүл мэнд хувь хүний үнэлэмж гээд маш олон зүйл дээр цагаан шүд чухал үүрэгтэй. Ингээд эрүүл цагаан шүдтэй байх хамгийн амархан 9 аргыг танилцуулъя.
Хийж болохгүй зүйлс:
Хүнсний сод хэрэглэх
Сод нь ариутгалын хувьд чиний амнаас бусад зүйл дээр сайн нөлөөлөх байх. Гэхдээ чиний шүдэн дээр биш шүү. Содонд агуулагддаг химийн бодис нь шүдний пааланг гэмтээх аюултай учир байнга хэрэглэх нь таны шүдийг бараан өнгөтэй болгоно.
Бараан өнгийн хоол их идэх
АНУ-ын Манхатан дахь шүдний эмнэлгийн Доктор Дебра Глассмэн-ы хэлж байгаагаар дараах хүнснүүд нь шүдийг бараан болгодог гэжээ. Алирс, соё соус, зэрэг гүн хар хүрэн пигменттэй хоол хүнсний зүйлс нь таны шүдийг будаж өнгөр үлдээдэг. Мөн удаан хугацаагаар хэрэглэх нь таны шүдний өнгийг гундаах аюултай
Энержи дринк байнга уух
Кофе болон зарим цайнаас илүү энержи дринк хамгийн их шүдийг гундаадаг. Үүнд агуулагдах хүчил нь шүдийг сүйтгэх чанараараа цитрусын жимстэй адил.
Хийх зүйлс:
Шүдний оогоо соль
Цагаан шүдтэй болохыг хүсч байгаа бол хуучин шүдний сойзтойгоо салах ёс гүйцэтгэх хэрэгтэй. Шүдний эмч нарын зөвлөж байгаагаар 3 сар тутамд шүдний сойзоо сольж байх хэрэгтэй гэжээ. Учир нь сойз хуучираад ирэхээрээ үс нь өмнөх шигээ ширүүн байж чадахаа больж зөөлөрснөөр шүд цэвэрлэх үүргээ гүйцэтгэж чадахаа больдог байна.
Хэлээ сойздож угаа
Хэлээ байнга угаах нь таны амьсгалыг илүү дээр үнэртэй байлгахаас гадна шүдийг чинь гандуулахгүй байх нэг үндэс юм. Хэлэнд олон төрлийн бактери наалдаж байдаг ба тэдгээр нь шүдний өнгийг өөрчлөхөд нөлөө үзүүлдгээс болж шүдний өнгө сэвтдэг. Хэлээ угаахдаа зөөлөн үстэй сойзыг ашиглаж угааж байх хэрэгтэй.
Алимны шүүсээр шүдээ зайл
Хамгийн органик арга бол шүдээ алимны шүүсээр зайлах юм. 3/1 харьцаагаар ус шүүс хоёрыг хольж нэг минутын турш зайлж заншвал таны шүдэнд тустай.
Оргиналаар нь хүнсний ногоо жимс идэх
Идэхэд шаржигнан дуугардаг жимс хүнсний ногоо нь таны шүдэнд нэн тустай. Жишээ нь самар ургамлын үр идэх нь шүдний гадаргууг цэвэрлэх нэг арга юм.
Шүдний чигчлүүрийн оронд утас хэрэглэ
Шүдний завсар орсон зүйлийг авахын тулд шүдээ гэмтээгээд байж болохгүй. Тиймээс шүдээ цэвэрлэхдээ зориулалтын шүд цэвэрлэх утас хэрэглэж сурах хэрэгтэй.
Жүрж идсэнийхээ дараа шүдээ усаар зайлаарай
C-Витамин ихээр агуулсан жүрж, лемон болон цитрус зэрэг жимс нь биед тустай ч хүчиллэг чанар нь шүдний пааланг гэмтээдэг. Тэгэхээр С витамин ихээр агуулсан жимс идсэн бол усаар зайлчихад хангалттай.
Дээрх цөөн хэдэн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлбэл та байнга цагаан сайхан шүдтэй байх болно.