Ингээд тэдний амьдралын түүх болон ололт амжилтынх нь талаар сонирхоцгооё.

Бак Анжел

Бак Анжел бол насанд хүрэгчдийн кино найруулагч, “Buck Angel Entertainment” студийг үүсгэн байгуулагч юм. Тэрбээр эмэгтэй хүн байхдаа хэдэн жилийн турш модель хийж байсан. 2007 онд Насанд хүрэчдийн кино наадмаас шилдэг трансжендер жүжигчний шагнал хүртсэн. Өмгөөлөгч, багш, уран илтгэгч, зохиолч, дэлгэцийн уран бүтээлч хүн юм.

Балиан Бушбаум

Түүний жинхэнэ нэрийн Иван Бушбаум гэдэг бөгөөд Германы тулгууртай харайлтын тамирчин байсан. Ур чадварынхаа хувьд улсдаа хоёрт ордог байсан тэрбээр 2007 онд гэмтлийн улмаас зодог тайлжээ. Харин нэг жилийн дараа хүйс, нэрээ сольж эр хүн болон хувирсан аж.

Ян Харви

Ян Харви нь өөрийнхөө транссексуаль амьдралыг хошин байдлаар ярьдаг хошин шогийн жүжигчин. Тэрбээр Маргарет Чо зэрэг алдартнуудтай хамтран тоглож байсан авьяаслаг жүжигчин төдийгүй трансжендер хүмүүсийн холбооны идэвхтэн гишүүн юм.

Лукас Силвейра

Лукас Силвейра нь 1979 онд Канадад төрсөн бөгөөд “The Cliks” хамтлагийн дуучин, гитарчин, дуу зохиогч. Тэрбээр рок хамлагт дуулдаг хамгийн анхны трансжендер хүн ажээ.

Катастрофа

Катастрофа бол Америкийн хип хоп дуучин, продюсер. Тэрбээр хип хоп хөгжмийн урсгалаар дуулдаг анхны трансжендер дуучин юм.

Томас Бити

Томас Бити хорь гартлаа эмэгтэй хүний амьдралаар амьдарсан ба гормон хэрэглэж биеэ эр шинжийн болгож өөрчилсөн ч хүйсээ солиулаагүй аж. Тийм ч учраас хүүхэд гаргах боломжтой бөгөөд үр суулгах аргаар өдгөө гурван ч хүүхэд төрүүлээд байна.

Райан Салланс

Райан Салланс нь трансжендер холбооны гишүүн бөгөөд АНУ-аар тойрон аялал хийж хүмүүст нийгмийн цөөнхийн эрхийг хамгаалах тухай лекц уншдаг. Түүний хүйс солих үйл явц хэдэн жил үргэлжилж 2005 онд бүрэн гүйцэтгэлдээ хүрсэн байна. Тэрбээр “Larry King Live” ток шоу, “LOGO Channel”-ийн нэвтрүүлэг болон нэр хүндтэй сэтгүүлүүд дээр гарч байсан юм.

Андреас Кригер

Андреас Кригер нь өсвөр наснаасаа л Германы алдартай тамирчин байсан. Тэрбээр 1990 онд спортын карьераа өндөрлүүлж, 1997 онд хүйсээ солиулсан байна. Үүнийгээ Андреас өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олсных гэж тайлбарлажээ.

Чез Боно

Чез Боно бол Америкийн алдарт дуучин, жүжигчин Сонни ба Шерийн хүүхэд билээ. Тэрбээр 25 настайдаа өөрийгөө трансженер гэдгийг ойлгож хүйсээ солиулахаар шийдсэн байна. Хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн хүйс солих үйл явцын дараа тэрбээр жинхэнэ эр хүн болж аз жаргалтай амьдарч байна. Чезийг “Dancing With The Stars” бүжгийн тэмцээнд амжилттай оролцсон гэдгээр нь хүмүүс илүү сайн таньдаг.