Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг “Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдөр”, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт тохиодог “Хөдөлмөрийн салбарын ажилтны өдөр”-ийг угтан Хөдөлмөрийн яамнаас өнөөдөр “Хөдөлмөр-хөгжлийн түлхүүр” яармагийг зохион байгуулах гэж байна.
Чингисийн талбайд 10.00 цагт эхлэх энэхүү хөдөлмөрийн намрын яармагт Нийслэлийн хөдөлмөрийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдээс гадна Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, хувийн хэвшлийн Хөдөлмөрийн биржүүд, томоохон ажил олгогчид оролцож, ажил хайж байгаа иргэдэд ажлын байр санал болгох, ажилд зуучлах үйл ажиллагаа шууд зохион байгуулах юм.
Мөн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой судалгаа, шинжилгээний ажил, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тухай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгнө.