Exclusive компанийн захирал Г.Майцэцэг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Бадамаас цагаан хадаг барьж, уучлал гуйжээ. Харин Д.Бадам “Хэвлэлээр уучлал гуй” гээд, цагаан хадгийг нь хүлээж аваагүй гэнэ. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан Г.Майцэцэг болон Д.Бадам нарыг өрөөндөө дуудсан байна. Улмаар хоёр талыг албан ёсоор эвлэрэхийг хүсчээ. Гэсэн ч Д.Бадам дарга “Доромжлох болохоороо хэвлэлээр баахан ярьдаг. Уучлал гуйснаа ч мөн хэвлэлээр мэдэгд” гэсэн байна.
Энэ тухай “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Цагаан хадаг барьж, уучлал гуйсан. Бид хоёрын эвлэрэл төр, хувийн хэвшил бие биенээ дэмжиж ажиллах эхлэлийн бэлгэдэл” хэмээн твиттэр хуудаснаа жиргэжээ.