Comment.mn

Т.Цогтын зүйл ангийг хүндрүүлжээ

Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдсан шалгагдаж байгаа Т.Цогт болон Г.Маралмаа нарын шүүх хурал энэ сарын 17-нд болох ёстой байсан ч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар хойшлогдсон.

Шүүх хурал маргааш буюу энэ сарын 24-нд болхоор тов зарлагдаад буй. Өнгөрсөн тавдугаар сард Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг  шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн шүүхэд болсон ч уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Нэмэлт мөрдөн байцаалтаар Т.Цогтыг бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 гэсэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.

Шүүгчдэгч Г.Маралмаа нь одоогоор есөн сартай жирэмсэн бөгөөд өршөөлийн хуульд хамрагдана явж буй ч зүйл ангиараа багтах боломжгүй гэж хуульчид тайлбарлаж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.