15 настай охин, түүний найз 29 настай залуу Бахтияр Мухаммед Абдулл хоёрыг бүсгүйн эхийг хөнөөсөн хэрэгт буруутган Данийн шүүх шийтгэсэн байна. Лиза Борх охин найз залуутайгаа хамт интернетээр “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхний хүн цаазалж байгаа бичлэгийг байнга үздэгийг эх нь буруутган зэмлэсний төлөө бүсгүй ээжийгээ хутгаар 20 удаа бүлж амийг нь хөнөөхөд найз нь дэргэд нь байжээ. Эх нь бас охиноо лалын шашинт, 29 настай залуутай үерхлээ хэмээн зэмлэдэг байж. Абдулла ч угаасаа лалын хэт даврагч үзэлтэй болохоор охиныг хамтдаа Сири лүү явъя гэж гуйдаг байсан гэнэ.
Тэд “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа, хүний толгойг нь цавчин цаазалж байгаа бичлэгийг дахин дахин үздэг байсан нь ээжийнх нь сэтгэлийг зовоож байнга зэмлэдэг, үүнээс болж сүүлийн үед гэртээ байнгын хэрүүл маргаантай байдаг болжээ.
Эхийнхээ амийг хөнөөснийхөө дараа охин өөрөө цагдаа руу утасдаж хүн хашгирах чимээнээр ороод иртэл “ямар нэгэн цагаан арьстай залуу ээжийг минь хөнөөчихлөө” хэмээн мэдэгджээ. Хууль сахиулагчдыг ирэхэд бүсгүй диван дээр суугаад телевизээр дүрс бичлэг үзэж, ээж чинь хаана байна гэхэд хуруугаараа заачихаад киногоо үргэлжлүүлэн үзээд сууж байжээ.
Шүүхэд гэмт хэрэгтэн хоёр бие биенийгээ заааж энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн ч 15 настай охинд есөн жилийн ял өгсөн бол найз залууд нь 13 жилийн хорих ял оноосон байна.
Тэднийг бас Хольтгерад хатагтайн нөхөр, Борх охины эгч, дүү нарт 40 мянган еврогийн нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэсэн байна.