Comment.mn

С.Баярт хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ

a69ef3147b958cb3bigМонгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярт эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж АТГ үзжээ. Энэ талаар тус газрын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүн Г.Уянга “Иргэн С.Баяртай холбоотой асуудлаар АТГ хэрэг үүсгэн шалгаж байгаа юу. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавиагүй бол өршөөлд хамрагдах байсан уу” хэмээн асуухад АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж “Иргэн С.Баяртай холбоотой асуудлыг АТГ өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгах ажлыг зохион байгуулсан. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэх бүрэн дүүрэн үндэслэл алга гэж үзээд түдгэлзүүлсэн” гэлээ. УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн хавар энэ асуудлаар АТГ-т хандсан бөгөөд Ерөнхий сайд асан С.Баярыг гаднын улсад их хэмжээний өртөг бүхий хаус бариулсан нь авлигын шинжтэй байна гэж үзсэн. Гэвч энэ хий хардлага төдий байсныг ийнхүү хуулийн байгууллага тогтоожээ.

www.unen.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.