Comment.mn

Л.ГАНСҮХИЙН ӨМГӨӨЛӨГЧ 760 МЯНГААР ТОРГУУЛАВ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд өчигдөр болсон.
Хурал эхлэхэд Л.Гансүх нарын шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул уг хүсэлтийг шүүх хүлээн авах эсэхээ хэлэлцэхээр шүүх хуралдаан 5 цаг завсарласны эцэст дахин эхэлснийхээ дараа дөрвөн заалт бүхий тогтоол гаргаснаа танилцуулсан юм.
Шүүх хуралдааныг даргалагч Х.Идэр “Шүүгдэгч н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч н.Шаравнямбуу шүүхээс татгалзсан хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн” гэдгийг тэмдэглээд тэдний шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан албан бичигт өгсөн Ерөнхий шүүгчийн захирамжийг өмгөөлөгч нар танилцуулав. Түүнчлэн шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, н.Цэндсүрэн нар татгалзах хүсэлтээ албан бичгээр өгөөгүй, шүүх хуралдаанд ирээгүй нь шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзсэн юм.
Тиймээс Улсын яллагч энэ тохиолдолд Шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулах, шүүхийг үл хүндэтгэсэн өмгөөлөгч нарт хариуцлага тооцох хуулийн заалттайг танилцуулав. Улмаар шүүх бүрэлдэхүүн Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг “Ирц бүрдээгүй” гэх шалтгаанаар энэ сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл дахин хойшлуулах тогтоол гаргав.
Түүнчлэн Л.Гансүх нарыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд хуралдаанд ирээгүй Л.Гансүхийн хоёр өмгөөлөгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 768 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаснаар хуралдаан өндөрлөлөө.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.