Comment.mn

О.Ариунзул хөл хүнд байсан үеийнхээ гэрэл зургийг дэлгэв

Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрын эзэн Азийн супер модель, мисс О.Ариунзул амаржсан талаар дуулгасан.

Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг.  Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байсан.

Мөн Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцох болсон нь багаар ажиллахын гайхамшгийг үзүүлж чадсантай бүрэн холбоотой аж.  “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртээд ирсэн загвар өмсөгчдийн нэг. Түүнчлэн ОХУ-д болсон “Miss Russia International- 2013” тэмцээнд загвар өмсөгч О.Ариунзул эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрын титмийг зүүсэн. Түүнчлэн “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болсон.

Сүүлийн үед одууд олны нүднээс нуугдаж байгаад ээж болдог заншилтай болоод байгаа билээ. Тэгвэл тэрбээр ч энэ замналаар ээж болсон юм. Түүнийг хөл хүнд мөн, биш гэж шар хэвлэлүүд бичиж дуусаагүй байтал төрж нуган үрээ өлгийдсөн. Тэгвэл төрөөд удаагүй байгаа О.Ариунзул “Байгаа бүх зүйлдээ баярлаж хажууд байгаа тэр сайхан үнэт агшин бүрийнхээ аз жаргалыг мэдэрч, ирээдүйн зорилгынхоо төлөө тэмцэх… Бэрхшээл болгоны цаана том амжилт бий шүү” хэмээж төрснийхөө дараах төрхийг олонд дэлгэсэн.

Тэгвэл тэрбээр өөрийн хөл хүнд байсан үеийнхээ гэрэл зургийг олонд сонирхууллаа. “Бидний амьдралын хамгийн аз жаргалтай сайхан үе. Хүү минь төрөхөөс 14 хоногийн өмнө. Энэ үед хажууд байгаа хань нөхрөөс л бух зүйл шалтгаалдаг шүү .Эмзэг уяхан болсон үрээ тээж яваа эхнэртээ шөлийг нь хийж өгөөд хөлийг нь бариад өгчихдог сэтгэлтэй байгаарай. Эх хүн гэдэг үнэхээр гайхалтай. Ачийг нь хэзээ ч хариулж чадахгүй юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсон. Ээжээ би таны үргэлжлэл” хэмээн өөрийн сэтгэлийн үгээ илэрхийлэв.

  • 1
  • 2
  • 3

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.