Comment.mn

Өршөөлийн хуулиар 82 мянган иргэн жолооны үнэмлэхээ сэргээн авна

УИХ-ын чуулганаар гэмт хэргийн болон эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцэн баталсан.  Тэгвэл энэ сарын 03-наас эхлэн гэмт хэргийн өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэн юм.  Ингэснээр 1700  гаруй хүн чөлөөлөгдөж, 300 хүний  ял хөнгөрөх юм байна. Харин үлдсэн 4200 орчим хүнд өршөөлийн хууль үйлчлэхгүй аж.

Ингэснээр өршөөл үзүүлэх тухай хуулийн Ерөнхийлөгчийн хориг тавигдсанаас бусад зүйл, заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх, Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх, түүнчлэн хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох, хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох, мөн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болж байгаа юм.

Уг хуульд энэ оны долдугаар сарын 02-ноос өмнө цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэнийг Өршөөлийн хуульд хамруулж, жолооны үнэмлэхийг нь сэргээн олгоно гэсэн заалт бий. Тэгвэл энэ заалт хэзээнээс хэрэгжих талаар “ЦЕГ-ын лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулах комиссоос бидэнд чиглэл өгөөгүй байна. Гэхдээ манайд хуулийн заагдсан хугацаанд эрхээ хасуулсан нийт 82 мянган хүн бүртгэлтэй байна. Энэ хүмүүс бүгдээрээ өршөөлийн хуульд хамрагдана” гэлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.