Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Бригадын генерал Б.Билэгтийн тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 онд дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны ил тод, тасралтгүй шуурхай байдлыг дээшлүүлэх зорилгоор Аймаг, нийслэл дэх Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийн шийдвэр гүйцэтгэгчдийн дунд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж байна.
Төв орон нутгийн шийдвэр гүйцэтгэгчдийн тухайн тойргийн биелүүлбэл зохих нийт гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлж, хуульд заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн дуусгавар болгох, хүүхдийн тэтгэлгийн хуримтлалыг нөхөн төлүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн цахим бүртгэл болон тухайн тойргийн гүйцэтгэх баримт бичгийн мэдээ, судалгаа үнэн зөв, зөрүүгүй, цахим бүртгэл хийгдсэн байх, гүйцэтгэлийн хувийн хэргийн соёлжилт, баримт бичгийн бүрдэл, албан хэрэг хөтлөх шаардлагад нийцсэн байх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан иргэд, байгууллагаас гаргасан гомдлыг хууль зүйн дагуу шуурхай шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэгчээс ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах чиглэлээр уралдааны болзол, шалгуур үзүүлэлтийг тогтоож, цаашдын өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллахад чиглэгдэж байна.
Шийдвэр гүйцэтгэх газар