Жүжигчин А.Мөнгөнзулыг сайхан эмэгтэй хэмээн дуу алдах хүмүүс цөөнгүй. Түүнийг “ ДОЗ ПЛАС” интертайнментийн захирал Доржсүрэнгийн гэргий гэдгээр илүүтэй сайн танина.
Урлагийн хосууд хамтдаа хөдөлмөрлөж “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис”, “Цэлмэг тэнгэр”, “Амьдрах тасалбар” зэрэг дэлгэцийн бүтээлээ үзэгчдэдээ хүртээл болгож чамгүй өндөр үнэлгээг авсан.
Монголын сайхан эмэгтэйн тоонд зүй ёсоор багтдаг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй маань энэ удаад өөрийгөө “эвдсэн” шинэ дүрийг бүтээж байгаа гэнэ. Тэрбээр шинэ кинондоо тоглохын тулд чихэндээ хагалгаа хийлгэсэн хэмээн чих дэлсэв.
Учрыг тодруулбал, “Элэг нэгтэн” кинонд тоглохын тулд өөрийн гадаад дүр төрхийг өөрчилж дэлдэн чих, өтгөн хөмсөг, бор үс, сэвхтэй царайтай болж өөрчлөгдсөн гэнэ шүү.
Жүжигчин А.Мөнгөнзулыг ойр дотныхон нь шаргуу, хөдөлмөрч нэгэн хэмээн өндрөөр үнэлдэг. Тэгвэл энэ удаад тэрбээр хэн хүний зориглон хийж байгааг алхамыг хийжээ.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9