Comment.mn

Үнэгчилж буй “өхөөрдөм” үрс

Айл гэрт аз жаргалыг бэлэглэж амьдралынх нь утга учир болдог хамгийн нандин зүйл бол энхрий бяцхан үрс нь байдаг. Үнэгчилж буй эдгээр өхөөрдөм зургуудыг Их Британий гэрэл зурагчин Сэнди Форд авчээ.

Тэрбээр “Bumps, Babes and Beyond Photography” гэдэг гэрэл зургийн студи ажиллуулдаг ба Лондон хотын хамгийн эрэлттэй, хамгийн шилдэг гэрэл зурагчин юм байна.

Сэнди Форд 10 гаруй жил гэрэл зурагч авч байгаа ба он жил улиран өнгөрөх тутам үнэ цэнээ улам товойлгох үлэмжийн чанартай бүтээл гаргахыг эрмэлздэг.

Энэ ч утгаараа захиалга бүртээ чин сэтгэлээ зориулдаг бөгөөд түүний авсан гэрэл зургууд айл гэрт үргэлж аз жаргалыг бэлэглэж байдаг ажээ.

Мэргэжилдээ дадаж хайранд умбасан тэрбээр үнэгчилж буй үрсийг харах нь миний хувьд хамгийн зол завшаантай ховор үзэгдэл байдаг. Үнэгчлэх гэж байгааг нь урьтаж мэдчихээд л камераа аваад сахиад суучихдаг гэнэ.

Тэрбээр ертөнцийн гайхамшиг болсон эх үрстэй хамт байх нь хүн болж төрсний минь хамгийн жаргалтай мөч байдаг даа хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ. Ингээд хорвоогийн хамгийн жаргалтай гэрэл зурагчдын нэг Сэнди Фордын үнэгчилж буй өхөөрдөм үрсийн хайр татам зургуудаас хүргэе.

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

18.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.