Comment.mn

Сэрэмжлүүлэг: Автобус суудлын машинтай мөргөлдсний улмаас нэг хүн хавчуулагджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэднийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн  30 удаагийн, техникийн болон ахуйн холбогдолтой осол 7, нийт37 удаагийн дуудлагаар  Онцгой байдлын алба хаагчид  үүрэг гүйцэтгэсэн байна.

 Тухайлбал, 2015.08.29-нд Баянзүрх дүүргийн 26 дугаарр хороо, Дүнжингарав худалдааны төвийн автозам дээр 46-37 УНБ улсын дугаартай Kia bongo загварын автомашин 21-85 УБЗ улсын дугаартай Huindai Verna загварын автомашинтай мөргөлдөж иргэн Ц.Т /45 настай, эр/ хавчуулагдсан байсныг нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч гаргаж  НТТТөвийн 103-т хүлээлгэн өгсөн, иргэн Ц.Т /10 сартай, эр/ хүүхэд газар дээрээ нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Төмөрчөдөрт хүлээлгэн өгч буцсан.

2015.08.29-нд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхмийн 24 дүгээр гудамжны 39 тоотод  иргэн Ө.Т /2 нас 8 сартай, эр/ гүний худагийн нүхэнд унасан байсныг нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэж ЭХЭМҮТөвд хүлээлгэн өгсөн.

 2015.08.31-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Skу resort”-ийн орохавто зам дээр 92-96 УНИ улсын дугаартай  Hyundai загварын том оврын автобус70-90 УНИ улсын дугаартай Toyota Auris загварын суудлын автомашин мөргөлдөж, суудлын автомашины зорчигч С.А /33 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-ийн эмч Бат-эрдэнэд хүлээлгэн өгсөн байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.