Comment.mn

НҮБ-ын тэргүүн Бээжингийн парадад оролцоно

Мэдээний зураг,

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцохоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ирэх долоо хоногт БНХАУ-д айлчилна.

БНХАУ-ын Засгийн газрын нэрлэсэнчлэн, “Японы эзлэн түрэмгийлэгчдийг Хятадын ард түмэн дарсны болон фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсны 70 жилийн ой” энэ онд тохиож байгаа билээ.

НҮБ-аас “Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн БНХАУ-ын дарга Си Зиньпиний уриалгаар есдүгээр сарын 2-6-нд Бээжинд айлчилж, ойн баярын арга хэмжээнд оролцоно” гэж мэдэгдсэн байна. НҮБ-ын тэргүүн есдүгээр сарын 3-нд Тяньаньмэний талбайд болох цэргийн парадыг үзэж сонирхох аж.

Тэрээр мөн Си дарга болон Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж,  ирэх сард болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болон дэлхийн дулааралтай холбоотой асуудлаар санаа бодлоо солилцоно.

Хятад улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, 30 улсын удирдагчид, тэдний дотор ОХУ болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нар парадад оролцохыг хүссэн урилгыг хүлээн авчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Европын томоохон улсуудын удирдагчид оролцохгүй.

s

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.