Comment.mn

Өнөөдрийн зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 31. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 17. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин туулай өдөр. Өдрийн барилдлагаРашаан. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Өөрчлөлтүүдэд бэлэн бай. Ирээдүйтэй шинэ төлөвлөгөө гарч ирэх бөгөөд энэ нь муугүй орлого оруулахаар байна. Энэ өдөр бодсон санаа нь ойрын ирээдүйд биелэх магадлал өндөр. Хамт олны үйлдэлд анхааралтай ханд. Сайн танихгүй хүний санал бодолд найдсаны хэрэггүй бөгөөд эс тэгвээс алдаа гарах болно. Өөрөө биеэ дааж шийдвэр гарга. Өнөөдөр таны хувийн амьдрал, ажил мэргэжил хоёр тань гайхалтай байдлаар холбогдоно. Энэ нь танд тодорхой өөрчлөлтүүдийг авчирна.


Үхэр (4/20-5/20)

Болгоомжтой байх өдөр. Таны гэрлэн бүрхүүл бүдгэрч, сэтгэл гутралд автаж болзошгүй. Иймээс найр цэнгээн хөөцөлдөх хандлага ажиглагдах вий. Маш их хүч гарган бүтээсэн ажил санасанд хүрэхгүй байж магадгүй. Ажил алба, хувийн амьдралд алдаа гаргахаас болгоомжил. Эрч хүч бага байх тул дарга удирдлага, ажлын түншүүдтэйгээ харьцахаас зайлсхийсэн нь дээр. Хуучны сонин сэтгүүл уншиж, зургийн цомог үзэж таны амьдралд тааралдсан бүхнийг эргэн дурсах нь сэтгэлийг тань бага ч гэсэн сэргээнэ.


Хамтатгах (5/21-6/21)

Амар амгалан өдөр. Дахин аз жаргалтай өдөр ирж байна. Од гарагийн нөлөөн доор таны ажлын нөхөрлөл, дотно харьцааны асуудлууд үр дүнтэй. Таны босгон дээр сонирхлыг тань шинээр татах хэн нэгэн байгаа нь дамжиггүй. Энгийн нөхөрлөлөөс давж хурим хийхэд хүргэх тийм сайхан уулзалтыг энэ өдөр танд бэлэглэж байж мэднэ. Та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүний нэг мөн гэж үзэхэд хүргэх мэдрэмжийг мэдрэх болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч мэднэ, ялангуяа хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой.


 Мэлхий  (6/22-7/22)

Таатай өдөр. Энэ өдөр танд удирдлагын зүгээс таатай хандахаас гадна, ажил дээрх харилцаа холбоо гайхалтай амжилттай байх болно. Амьдралын эрч хүч, сексийн болон бусдыг өөртөө татах чадвар өсөн нэмэгдэх хандлагатай өдөр. Арилжаа наймаа, худалдааны үйл ажиллагааг идэвхийлэн явуулахад сайн байх болно. Амьдралын эрч хүчний идэвхижил худалдаа наймааны ажилд эерэгээр нөлөөлж амжилттай ашигтай үр дүнд хүргэх төлөвтэй. Найз нөхдийн зөвлөгөө, сургаалийг сонс, эдгээр нь ирээдүйн хувь заяанд нөлөөлж, сайн сайхныг авчирна.


Арслан (7/23-8/22)

Зөрчилтэй хоёрдмол өдөр. Сэтгэл санаа сайн муу хоёр тал руу эрс хэлбэлзэнэ. Муу хүмүүсийг туйлын ихээр жигшин зэвүүцнэ. Яаруу сандруу шийдвэр, гэнэтийн алхам бүү хий. Ихээхэн мөнгө бүү үр. Үнэтэй зүйл бүү худалдан ав. Өөрийн мөнгө эд хөрөнгийг сэжиг бүхий хувь хүмүүс байгууллагад бүү даатга.


Охин (8/23-9/22)    

Энэ долоо хоногийн эхлэл нь таныг баярлуулах боломжтой. Таны зорилгодоо хүрэх шаргуу чанар ба ямарч ажилд бүтээлчээр ханддаг нь өөрийг чинь өндөр амжилтанд хүргэнэ. Гэвч энэ өдөр нь хүнд өдөр байх болно. Хэлэлцээр, ажил хэргийн уулзалтаас зайлсхий. Хувийн, ажлын амжилт эргэлзээ ихтэй.


Жинлүүр (9/23-10/22)

Идэвхтэй ажлын өдөр. Яаралтай шийдвэрлэх ажил гарч ирснээр идэвхтэй ажиллах болно. Магадгүй өөртөө нэмэлт хариуцлага үүрэх болно. Асуудал болгонд эрүүл ухаанаар хандаж, эрх мэдэлгүй болсон мэт санагдан бухимдах болно. Өөрийн хийж буй зүйлдээ үнэнч байж ойр дотнын хүнтэйгээ хүндлэлтэй харьцахыг зөвлөж байна. Харин эрүүл мэнддээ анхаарахгүй бол хэт их ажилласнаас болж стресст орох, ходоод гэдэс хямрах зэрэг өвчин ойрхон байна.


Хилэнц (10/23-11/21)   

Энэ ордны эрчүүд мэргэжлийн амжилтаар бялхах болно. Огцом хариу гарах нь ямар ч гарцгүй зөв шийдвэр гаргасантай холбоотой. Таны зөн совин санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд тус болно. Харин бүсгүйчүүдийн хувьд хувийн амьдралд бяцхан эмх замбараагүй асуудал гарч ирнэ. Магадгүй, таныг хэн нэгэнтэй учруулах романтик уулзалт хүлээж байж болох бөгөөд тэр хүн таны хайрын гол баатар болно.


Нум (11/22-12/21)

Мэргэжлийн хүрээнд азгүйтэлтэй учрах, санхүүгийн алдагдал, хачирхалтайгаар дипломат харьцаагаа таслах магадлал маш өндөр байна. Хариуцлагатай байдал, уруу татагдах явдлын эсрэг бат зогсох, биеэ барих нь чухал хэрэгтэй. Өнөөдөр таны дотоод мөн чанар эргэн тойрны явдалд тусгалаа олно. Шинж тэмдгүүдийг анхаарч, тэдгээрт зөв дүгнэлт хийх хэрэгтэй.


Матар (12/22-1/19)

Өөрийн зүрх сэтгэл, санаа бодлоо цэгцэлж чадвал цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө зөв тогтоож, биеэ авч явах арга ажиллагаагаа тодорхойлж, амжилтыг олох болно. Тайван байдлаа хадгалж, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч харилцаагаа сайжруулбаас бүх зүйл өөрийн байр байрандаа орох болно. Бусдын сэтгэлийг татах чадвараа өөрийнхөө зорилгоо биелүүлэхэд ашиглаарай. Энэ нь таны ажил дээр үүссэн асуудлуудыг шийдэхэд тусална.


Хумх (1/20-2/18)   

Сайн өдөр. Ажлууд нь хамгийн бага хэмжээний цаг ба хүчийг авна. Хамтаар хичээллэх харилцахад сайн өдөр. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн төсөл ба төлөвлөгөөндөө өөр улсуудыг татах хэрэгтэй. Учир нь нийтийн хүчээр үйлдэл явуулахад илүү найдвартай ба үр дүнтэй байх болно. Хэрвээ бүх юм амжилттай шийдэгдвэл оны эцэст өөрийн нийгмийн ба материаллаг байдлаа өөрчилж чадах юм.


Загас (2/19-3/20)

Саналаа хэлэхдээ хэт илэн далангүй, шулуун байх эсвэл уян налархай байх нь таныг шат ахихад туйлын сөрөг нөлөө үзүүлнэ. Сэтгэлээр унах, ойр тойрны хүмүүстэй маргалдах явдал гарна. Таны хэрэгтэй үед холдох, мууг мартах чанар нь эвлэрэх арга замыг олоход туслана.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.