Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн нүүр царай болж үндэсний телевизээр овоглож явсан С.Чимгээ өдгөө “Монгол HD” телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрт нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа гэдгийг олон андахгүй мэднэ.
Тэрбээр МҮОНРТ-д 20 гаруй жил ажиллаж байгаад ийн бууриа сэлгэсэн юм. С.Чимгээ Нэгдүгээр курсын оюутан байхдаа “Шувууд буцах намар” кинонд тоглож, залуу насныхаа дүрийг дэлгэцэнд үлдээж чадсан юм. Мөн чамгүй дуулах авьяастай гэдэг юм билээ.
Монголын сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд явдаг түүнийг нэг брэнд шинэ төрхөөрөө сонгосон байна
Тус рекламны зураг авалтад С.Чимгээгийн make-up тун тааруу хийсэн байна хэмээн сошаль ертөнцөд шүүмж дагуулав бололтой. Тодруулбал, сормуус нь урдуураа салсан байна. Уруулыг давуулж будсан нь олон таалагдсангүй байна. Гэхдээ л тэр “төгс төрхтэй” сайхан бүсгүй хэвээрээ.
Д.Ана