Comment.mn

Мисс Т.Батцэцэгтэй “хайрын романс” үүсгэсэн залуу хэн бэ


Мисс Т.Батцэцэг “Манжуурын мисс” тэмцээнд оролцож тэргүүн миссээр тодорсон. Энэ үеэс л тэр олонд танигдаж эхэлсэн. Тэрбээр 2007 оноос “Шилмэл загвар” агентлагт харъяалагдах болсон. “Asian Super Model” олон улсын тэмцээнээс Азийн супер модель өргөмжлөл хүртэж, “Miss Mongoliа” тэмцээнд оролцон дэд мисс болж байв.

Тэрбээр мисс болон загвар өмсөгч бүсгүйчүүдийг хөнгөн явдалтай гэсэн яриатай санал нийлдэггүй. Дэд миссийн титэм хүртсэнээс нь хойш түүнд хэд хэдэн бизнесменүүд тиймэрхүү санал тавьсан ч зөвшөөрөөгүй хэмээсэн. Тэгвэл Дэлхийн мисс 2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үэзсгэлэнт бүсгүй маань үеийнхээ залуутай ихэд дотно манай гэрэл зурагчны дуранд өртлөө.

Саяхан болсон “Рэкитер-2” киноны нээлтэд хүрэлцэн ирсэн Т.Батцэцэгийн хайрыг нэгэн залуу татсан бололтой. Тус киног Монголд албан ёсоор үзэгчдийн хүртээл болгохоор “Тэнгэрийн Модун” ТТБ-ын тэргүүн н.Батхүү ажилласан. Орос, Монголын бизнесийн салбарт өөрийн гэсэн байр сууриа аль хэдийнээ бий болгосон бизнесмен залуу гэнэ шүү. Өөрсдийн ажилладаг салбартаа хөлөө олсон сайхан залуус маань монголынхоо сайхан хосуудын тоог нэгээр нэмэх гэж буй нь таатай байна. Гэхдээ одоогоор тэд харилцаагаа олонд дэлгээгүй байгаа бөгөөд ихэд нууцалж буй гэнэ лээ.

Ингээд мисс бүсгүйтэй хайрын романс үүсгэсэн залуугийн гэрэл зургийг хүргэж байна.

Д.Ана

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.