Comment.mn

Телевизийн шууд эфирт аллага үйлдэж, 2 сэтгүүлчийг хөнөөв VIDEO

Сэтгүүлчдийг шууд эфирийн үеэр хөнөөсөн аймшигт хэрэг 8-р сарын 26-нд АНУ-ын Виржини мужийн Монет хотод орон нутгийн цагаар өглөөний 6:45-д гарлаа. Энэ аллага телевизийн шууд эфирээр гарч хэдэн зуун мянган хүний хүртээл болжээ.

Америкийн “WDBJ7” телевизийн хөтлөгч Элисон Паркерыг ярилцлага авч дуусах үеэр нэгэн үл мэдэгдэх этгээд бууджээ. Хөтлөгч болон оператор амиа алдаж, ярилцлага өгч байсан бүсгүй шархадсан байна. Талийгаач хөтлөгч Элисон Паркер 24 настай, харин оператор Адам Уорд 27-той байжээ. Тэр бүү хэл Адам Уорд хуримаа хийх гэж байсан гэнэ.

Виржини мужийн амбан захирагч Терри Маколифф “Энэ бол алан хядах ажиллагаа биш, гэмт хэрэг. Цагдаа нар гэмт хэрэгтнийг тогтоогоод ажиллаж байна” хэмээжээ.

Алуурчныг Вестер Флэнаган (Брайс Уильямс) гэдэг бөгөөд энэ телевизэд ажиллаж байгаад халагдсан аж. Вестер өөрийн үхлээ урьдаас төлөвлөж, захиа үлдээсэн байв.

“Энэ аллага бол 6-р сарын 17-нд Чарльстоны сүмд болсон буудалцааны хариу. Мөн ажлын байран дээр намайг арьс өнгөөр ялгаварлаж, бэлгийн дарамтад оруулж байсны төлөөс” хэмээн тэр зурваст бичсэн байлаа. Тодруулахад, Чарльстоны сүмд тэгэхэд цагаан арьстан Дилан Руф 9 негрийг буудан хороосон билээ.

Виржиний алуурчин ижил хүйстэн байсан бөгөөд үхэхийн өмнө бичсэн 23 хуудас захиагаа “WDBJ7” телевизийн оффис руу факсаар илгээсэн юм байна. Алуурчин Вестер Флэнаган мөн өөрийн Твиттертээ “Сэтгүүлч Элисон арьс өнгөөр ялгаварлаж, өөлж шоолдог байсан” хэмээн бичиж байжээ. Одоо түүний интернэт хуудсууд хаагдаад байна.

Хамгийн аймаар нь Вестер Флэнаган 2 хүний аминд хүрснийхээ дараа энэ аймшигт аллагын бичлэгийг “Facebook” дэх өөрийн хуудсанд байрлуулсан байлаа. Өөрийн амиа хорлохын өмнө. Гэвч алуурчин гэмт хэргийн видеогоо интернэтэд тавьсны дараа шууд үхсэнгүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр алуурчин эмнэлэгт очоод шархаа даалгүй нас барсан гэнэ.

www.mnews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.