Comment.mn

АТГ-аас хийсэн шалгалтад ихэнх байгууллага унажээ

1e6307819bfaeee1originalАвлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн өмчит нийт 36 байгууллагын цахим хуудсан дахь мэдээлэлд явцын үнэлгээ өгөх ажлыг хийгээд байгаа ажээ.Монгол Улсын хууль тогтоомжид заасан зайлшгүй ил тод болгох шаардлагатай мэдээллийг тухайн байгууллагын цахим хуудас, Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавьсан байдлыг үзэхэд иргэдэд ил тод болгох ажлыг ихэнх байгууллага хангалтгүй зохион байгуулж байсан байна.

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь цахим хуудсандаа холбогдох мэдээллийг хангалттай байршуулсан гэж үнэлэгджээ.

“Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаа, ил тод байдлыг үнэлэх ажлыг Авлигатай тэмцэх газар тогтмол зохион байгуулдаг аж.

Ж.Өөдлөн

Эх сурвалж: www.mminfo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.