Comment.mn

О.Амгаланбаатарын найз бүсгүйдээ хаягдсан “онигоо”

О.Амгаланбаатарыг загвар сонирхогчид андахгүй. Харин дэлгэцийн бүтээлийг шимтэгчид Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэн хийсэн “Учиртай гурав” уран сайхны кино болон “Содура” кинонд тоглосноор нь илүүтэй танина. Тэрбээр өөрийн үзэл бодлоо найзуудтайгаа чөлөөтэй хуваалцдаг төдийгүй тэднийгээ баясгаад авах үе ч бий. Бичиж буй зүйлээс нь харахад түүнийг чөлөөтэй хэмээж болохоор бололтой. Өөрийнхөө найз бүсгүйдээ хаягдсан “түүх”-ээ олонд хуваалцсан юм.

“Нервээ мартаад нээх сайхан инээвэл яаж байна. Би ч тэгээд онигоонд орж дуусдаггүй монди байгаа юм. Өглөө усанд орохдоо дотоожоо хараад өмнөх нэг юмаа саналаа.

Манай нэг мэдрэмжгүй эгч бичил бизнес хийх гэж үзэв ээ. Баахан хос дотуур хувцас тэгээд болоогүй тэрийгээ нэг өнгө загвараас нэлээд ихийг авчихсан байгаа юм. Тэр дунд нэг хүүхэлдэйн киноны баатрын зурагтай, хүүхэд ч голоод өмсөхөөргүй ягаан өнгөтэй дотоож байдаг нь бас юу чив дээ. Өө тэгээд тэр нь зарагдаагүй нь ойлгомжтой. Өмсөх хүн ч олдохгүй байгаа бололтой. Ялангуяа нөгөө ягаанаас үлдэгдэл жигтэйхэн их байнаа.

Гэдэс дотор нь өвдөх боловуу ч гэж бодохгүйгээр салат нтр муудах гээд бна ирж ид гэсэн цэвэрлэгээнд дуудагддаг намайг гэрт новш болоод байгаа турсикууд ирж ав гэх бол эгч нарын хувьд энүүхэнд л дээ. Ингээд ээлжилж байнга өмсдөг, өнгө зураг ижилтэй 5 ширхэг турсиктэй болсон түүх минь энэ.

За тэгсэн би чинь одоо шиг гон бие гозон толгой үргэлж яваагүймшүүдээ. Нэг охинтой 2,3 сар уулзсан юмаа. Мэдээж нас биенд хүрсэн улсууд чинь нананана болно биз дээ. Нанана-аас болсонуу, надаас болсон уу, тэрнээс болсонуу тэгээд л дуусчихсан.  (орон гарантаж ор дэрээ ярьдагийн учир нь алдарт дотоожийг маань харсан л гэх гээд байгаа юм шүү). Аа нээрээ жаахан шоудаад байхаар нь зайгаа барьчихсан ч бил үү за за ямартаа  ч одоо хамт байхгүйг бодоход салчихсан нь л үнэн байж таарах нь.

Салснаас багцаагаар сарын дараа нэлээн согтуу ярьж байна шүү. Би чамд гомдсон, чи өөдгүй энэ тэр гэж байна. Би ч хүүхэн шиг шөвөгнөөд л би яасан юм, чи дандаа уух юм, архиа гаргаад ярь гээд л ширүүллээ. Тэгсэн нөгөөх чинь чи муу юундаа уурлаад байгаа юм гэж эхлээл ширүүхэн авалцлаа даа бид хоёр.

Тэгсэн нөгөө муу охин чинь дийлдээд ирэн гүүтээ “чи муу нэг дотоожтойгоо сар явдаг биз дээ” балиар юм чинь гэж хэлээд утсаа тасалдаг байгаа. Ээ чааваас тийм үг сонссон нөгөө бузгай хэрүүлч хүнд чинь хэрүүл, хараал, ерөөл битгий хэл хэлэх ганц ч үг олддоггүй шүү.

Хүн бас хээгүй, хир буртагнаасаа салдаггүй байлаа гээд сар салтаандаа салхи оруулахгүй явна ч гэж юу байхав. Ичих, уур хүрэх, тайлбарламаар санагдах гурав зэрэгцээд эгчид, өөртөө, дотоожиндоо гомдох нэмэгдээд буруу ойлгосон байна гэж тайлбарлаж хэлэх гээд буцаагаад залгатал блок хйичихэлгүй л яахав.

Одоог хүртэл тэгээд ойлгуулж чадаагүй учраас олон хүнд ярьдаг болов уу гэж санаа зовдог, огт дурддаггүй байх доо гэж өөрийгөө тайтгаруулдаг ийм нэг онигоо надад байдаг юмдаа хөөрхий” хэмээсэн удаатай.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.