Comment.mn

Өнөөдрийн зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 7. Санчир гараг. Хонгорцог одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлагаТүлэх. Шүтэн барилдлага  Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Аура идэвхжих, өөрт тавьсан зорилгоо хэрэгжүүлэх мөн дур булаам байдал идэвхжинэ. Болж буй нөхцөл байдлыг сайнаар эргүүлэх мөн шинэ албан тушаал ахих боломжууд ирнэ. Энэ ордныхон нуугдмал амьдралын эрч хүчийг ашиглах чадвартай. Санхүүгийн асуудал тогтворжих бөгөөд энэ нь зөвхөн таны өөрийн чинь дотоод сэтгэлийн угаас гарч байгаа зөн совингоор тань шйидвэрлэгдэх болно. Агаар салхинд гарах, амарч зугаалахыг түр хойшлуулсан нь дээр. Учир нь cap Ауратай хэт ойрхон байгаатай холбоотой.


Үхэр (4/20-5/20)

Энэ ордныхны амьдрал тайван мөн найрамдалтай байх бөгөөд байгаль дэлхий сэтгэл санааг тэнцвэржүүлж мөн эв найрамдлыг авчирна. Өнөөдөр ажлын талаарх асуудлыг гаргаж тавих хэрэггүй бөгөөд таны хийх зүйлд багахан хэмжээний саад учирч болзошгүй. Энэ нь түр зуурынх байх нь. Таны ирээдүйн амжилт тодорхой байх бөгөөд ихэнх нь өөрийн эрч хүчиндээ итгэх итгэлтэй байна.


Хамтатгах (5/21-6/21)

Хувийн асуудал шийдэх мөн хамтрагчтайгаа харьцахад таатай өдөр. Биеийн хүчний ажил хийхэд таатай. Ойр дотнын хэн нэгнийхээ талаар таатай мэдээ дуулах эсвэл хайр дурлалд таатай байна. Гэрлэх өдрөө товлох, хөгжилдөх, аялахад таатай. Хэн нэгний гуйлтыг анхааралтай сонсож аль болох өөрийн чадлын хүрээнд зөвшөөрөөрэй.


Мэлхий  (6/22-7/22)

Тайван өдөр. Гэнэт ирсэн таагүй мэдээнээс болоод та өмнөх төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж магадгүй. Хариуцлагатай шийдвэр гаргах гэж бүү яар. Алдаа эндэгдэл гаргахгүйн тулд ойр дотны хүмүүсээс зөвлөгөө ав, хэрэг болно. Үдээс хойш ганц бие хүмүүс амрагийн асуудлаар хөөцөлдөх нь дэмий цагаа үрсэн ажил болно. Түүнчлэн өнөөдөр сексийн харилцаанд орохдоо болгоомжтой байж, хамгаалах сэргийлэх арга хэмжээ аваарай.


Арслан (7/23-8/22)

Таны захиран тушаах арга барил багаар бодоход үл ойлголцолд хүрнэ. Таны зөрүүд зан эсвэл удирдан жолоодох гэсэн оролдлого тань дотнын хүмүүсийн чинь дургүйг хүргэнэ. Хүүхдүүдийн хүмүүжил хяналтаас гарсан мэт санагдаж тэдэнтэй учраа ололцоход төвөгтэй байна. Дотны хүмүүстэйгээ зөвлөлгүйгээр шийдэмгий алхам бүү хий. Хэт ачаалал хэт сэтгэл хөдлөлөөс зайлсхий.


Охин (8/23-9/22)    

Энэ өдөр та ер бусын халуун дулаан, өөдрөг сэтгэл, урам зоригоор дүүрэн байх болно. Сэтгэл санааны өөдрөг байдал, идэвхи зүтгэл нь таныг улам үзэсгэлэнтэй болгож, эргэн тойрны хүмүүсийн анхаарлын төвд байлгах болно. Мөн түүнчлэн энэ өдөр холын аялалд явах, жуулчлахад таатай байна. Энэ бүхнээс та маш сайхан энергийг авч чадна. Зүүд зөнтэй байх ба долоо хоногтоо биелэх нигууртай.


Жинлүүр (9/23-10/22)

Бүх зүйл таны талд шийдэгдэж азтай байна. Од гараг гэнэт хувь тавилан тань эерэгээр эргэнэ. Зөн совин гярхай байдал тань зөв зам руу хөтлөн оруулах болно. Зоригтой шийдвэр, эрсдэл, багахан хэмжээний ашгийг авчирна. Хамгийн гол нь зөв газраа зогсож чаддаг байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Биеийн хүчний ажил хийхэд таатай, идэвхитэй амралт, удаан хугацаагаар зугаалах, аялахад таатай өдөр. Санхүүгийн таатай үе магадгүй та сугалаанд хожих эсвэл ашигтай зүйл худалдаж авна. Энэ өдөр цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, ой модонд байснаар газар дэлхийгээс эрч хүчийг авна.


Нум (11/22-12/21)

Таатай өдөр. Хайр сэтгэлийн өдөөн хатгалтад орохгүй, эрсдэлтэй зүйлтэй холбогдохгүй байхыг хичээ. Тогтсон харилцааг өөрчлөхийг хичээх хэрэггүй юм. Амьдрал танд юуг өгч байна, түүнийг баяртайгаар хүлээж ав, тэгээд илүүг санаархсаны хэрэггүй. Спортоор хичээллэхэд, хурим хийхэд сайн өдөр. Өнөөдөр эмэгтэйчүүд шинэ сонирхолтой хүнтэй танилцах явдал хүлээж байна.


Матар (12/22-1/19)

Хүчтэй өдөөн хатгалт, хэрүүл маргааныг дагуулах өдөр. Энэ нь таны эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанаас болох нь дамжиггүй. Та хэт их ачааллыг авснаар ядарч туйлдах бололтой. Ойр дотны хүмүүстэй туйлын анхаарал болгоомтой хандаж, тэдний сэтгэлийг хөндөж, хардлага, атаархлыг төрүүлэх гэсний хэрэггүй.


Хумх (1/20-2/18)   

Болгоомжтой, сонор сэрэмжтэй бай. Эрсдэлтэй алхам, этгээд үйлдэл хийх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Үүнээс болж, амрагийн харилцаа бүтэлгүйтэх буюу хөршүүдтэйгээ муудалцаж магадгүй. Сэтгэл санаа хямрах, толгой өвдөх зэргээр бие эвгүйрхэж магадгүй байна. Ханиад томуу, халдварт өвчин тусахаас сэргийл. Сарны нөлөөгөөр таны зөн совин, мэдрэмж ихсэх ба зүүд туйлын зөнтэй байна.


Загас (2/19-3/20)

Биеийн хүчний ачаалал үзүүлэх, эрүүл агаарт идэвхтэй амрах, удаан хугацаагаар зугаалахад сайн өдөр. Эрэгтэйчүүд сонирхолтой танил, эсвэл шинэ хүнтэй романтик болзоо зохиох магадлал их байна. Эмэгтэйчүүдийг худалдааны үйл ажиллагаанд, эрсдэл бүхий тоглоомонд найдах хэрэггүй гэж зөвлөж байна. Санхүүгийн алдагдал их байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.