Comment.mn

Жүжигчин Д.Ганцэцэг “Би амьдралд амьдрал заалаа”

“Алаг нүдэн” Д.Ганцэцэгт үзэгч түмэн хайртай. Тэрбээр анх “Морьтой ч болоосой” киног үзээд жүжигчин болохоор шийджээ. “Гавьяат жүжигчин Т.Цэвээнжавгуай л надад жүжигчин болох хүсэл мөрөөдлийг төрүүлсэн” хэмээсэн удаатай. Ийнхүү өдгөө мэргэжлийн жүжигчин болоод зогсохгүй үеийнхээ жүжигчин бүсгүйчүүдийн манлайд явдаг авьяаслаг нэгэн.

“Амьдралаас өдөр бүр суралцах юм даа. Шамдаж хичээж суралцана. Заримдаа залхаж, цутарч суралцана. Хөөрч баярлаж, догдолж суралцана. Хөлдөж царцаж, гацаж суралцана. Тэвчиж, хүлээж, хүлцэж суралцана. Уурлаж, уйлж, уйлуулж бас суралцана. Харамсаж, харуусч, халаглаж суралцана. Амьдрал гэгч суралцах, хүмүүжихийн эх далай гэлтэй. Харин өнөөдөр амьдралыг би сургачих шиг болохын. Ингээд бодохоор бага балчир гэлтгүй хүмүүн бүрээс суралцах зүйл байдаг гэдэг нь үнэн бололтой юм даа. Тиймээ, би өнөөдөр Амьдралд амьдрал заалаа шүү дээ.  хүн бүрийн амьдрал гэрэлтэй гэгээтэй байг ээ” хэмээв.

О.Ариун

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.